"Эр хүн юм бол одоо Баясгалангаасаа уучлал гуйгаад эргээд нийлээрэй л гэж хүсч байна"
1 цагийн өмнө

"Оддын амьдрал" булангаараа сошиалд бичсэн нэгэн бичвэрийг онцолж байна.
"Зиак ёстой нэг хүний гэр бүлийн хэрэгт хошуу дүрмээр байна аа. Энэ Жавхланг овоо намуун дөлгөөн хаяа нэг онгироо загнаж архи ууж аархаж явдаг гэж бодож сайхан дуучин талаас нь хүндэлдэг байлаа.
Атал одоо ард түмнийхээ нүдэн дээр шахуу гарыг нь гуйж галаа асаалгах санал тавьж сүй тавьсан хонгор багын хайр Баясгалангаа архи ууж зовоож гомдоогоод явуулсан гэнэ. Тэгээд одоо энд тэнд халамцуу худлаа Монгол заншил биет өв уламжлал ч гэх шиг улиг болсон юм яриад лайв хийгээд сууж байх юм.
Тийм л олныг уриалж түүвэрлэх гээд байгаа юм бол өөрөө эхлээд зөв эр хүн байж жинхэнэ Монгол уламжлал ёсоо сахисан өв тэгш өрх бүтэн айлын түшигтэй нөхөр халамжтай эцэг байж үлгэрлэх ёстой гэж би бодох юм.
Сайхан дуу хоолойгоор өв уламжлалаа дуулах сайхан ч үйл хэргийг сахих нь илүү үнэн байдаг. Түмний мэдэхээр 3 сайхан бүсгүйн амьдралыг самарч орхиж дээ Самандын хүү. Авъяасандаа эрдэж ард олныхоо хүндлэлд даварч яваа эр болж л гэж харлаа.
Дуунд дуртай олон нь Их хуралд хүртэл сонгож төрд үгээ өргөх эрхийг хүртэл олгосон дог. Би харин үүнд нь дуртай байгаагүй. Тэр бол төрмөл сайхан хоолойтой л дуучин. Ардын жүжигчин цолыг ч авлаа.
Ард олны хайрладаг дуучин бүсгүй ч түүнд очсон. Гэтэл юу дутсан гэж ингэж самарч явдаг юм бол доо. Эр хүн юм бол одоо Баясгалангаасаа уучлал гуйгаад эргээд нийлээрэй л гэж хүсч байна.
Хамт хөдөөгүүр явж байх үед нь түмэн олон нийлчээсэй гэж шуугих үед нь ..Мөнхрөх ч биш дээ хоёулаа гэсэн нийтлэл бичиж байлаа.
Тэр нийтлэлийг 27 мянган хүн уншсан байдаг юмаа. Тэгэхээр ард олон тэгж л хүсч бас хайрлаж байсны илрэл юм даа. Эр хүн нэг алдаж эрэг нэг нурдаг гэж ард олон нь хир халдаахгүй л дэмжиж явсан .. харин мань эр 3 эрэг нураах шинжтэй.
Жавхлан минь одоо өөртөө эрүүл саруул ухаанаар дүгнэлт хийж бусдыг өөрчилж шүүмжлэх гэж хүчээ барж явсанаас өөрийгөө өөд нь татаж өөрөө өөрчлөгдөх цаг болжээ.
Эргэн тойрны найз нөхөд нь ч эр хүний ёсоор найздаа ахдаа нэг ташуур өгөх цаг ч ирж. Бэлзэгээ өгсөн Баясгалантайгаа цагаан морио унаад Монгол заншилаараа цуутай хурим хийхийг хүлээж байгаа хүмүүс олон шүү.
Би ч "орос өлгий зарахад" бэлэн л сууна.
Эс бол салсан сарнисанаа эртхэн амаараа хэлээд залуу бүсгүйн замыг чөлөөлж өгөх хэрэгтэй!! Баясгаланг хайрлаж хүсдэг халхын залуус олон гэж итгэнэм. Илүү жаргааж чадах ч байх...
Жич: хоёр ганган дуучнаа хос болоход нь ташуур өгч байсан хүний хувиар энэ удаа бас нэг ташуур болгож бичив. Эгдүүцэх эргэцүүлэх эсэх нь ардын дуучны ухаан мэдэж!!!
Тэр үед бичиж байсан Мөнхрөх ч биш дээ хоёулаа нийтлэлийг үүгээр орж уншаарай. https://www.facebook.com/share/p/1DKiY5rGsM/







Зочин · 44 минутын өмнө
яг зөв