ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмаар банкнуудын ажиллах цагийн хуваарь
1 цагийн өмнө

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар банкнуудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.
“ГОЛОМТ БАНК”
“Голомт банк”-ны салбар нэгжүүд доорх цагийн хуваарийн дагуу ажиллана.
ХАН-УУЛ ИМАРТ касс
- долдугаар сарын 10-нд 09:00-21:00
- долдугаар сарын 11-13-нд 10:00-08:00
- долдугаар сарын 14-19-нд 09:00-21:00 цагийн хооронд ажиллах бөгөөд бусад салбар нэгжүүд амарна.
“ХААН БАНК”
Үндэсний их баяр наадмаар долдугаар сарын 10-19-ний өдрийг дуустал бүх нийтээр амрах тул “Хаан банк”-ны дараахаас бусад бүх салбар нэгж ажиллахгүй.
- Сүхбаатар салбарын “Бичигт тооцооны төв” долдугаар сарын 10,16,17-ны өдөр 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.
- Өмнөговь салбарын Оюу толгой тооцооны төв долдугаар сарын 16,17,18-ны өдөр 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
12:00-14:00 цаг хүртэл цайны цаг
Банк хоорондын гүйлгээний хувьд долдугаар сарын 9-ний өдрийн 16:00 цагаас хойш хийгдсэн 5.000.001 төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээ долдугаар сарын 20-ны ажлын өдөр хүлээн авагч руу шилжих тул та бүхэн санхүүгийн хэрэгцээгээ урьдчилан зохицуулна уу.
“ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК”
Баянгол Имарт салбар
- Долдугаар сарын 10-нд 09:00-21:00
- Долдугаар сарын 11-13-нд 10:00-17:00
- Долдугаар сарын 14-17 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Тэнгэр Плаза салбар
- Долдугаар сарын 10-нд 10:00-18:00
- Долдугаар сарын 11-13-нд 10:00-17:00
- Долдугаар сарын 14-17 10:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Чингис имарт лайт (зөвхөн данс нээх, дансны бүртгэл хийх)
- Долдугаар сарын 10-нд 10:00-18:45
- Долдугаар сарын 14-17-нд 11:00-16:45
- Долдугаар сарын 14-17-нд 11:00-16:45 хүртэл ажиллана. Бусад салбар нэгжүүд амарна.
Дээрх салбаруудад зөвхөн данс нээх, дансны бүртгэл хийх болон гүйлгээ үзүүлэх үйлчилгээ бөгөөд интернэт банк болон бусад цахим сувгууд хэвийн ажиллана. Долдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн банкны бүх нэгжүүд хэвийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.
“ХАС БАНК”
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ХаанБанкны бүх салбар тооцооны төв дараах хуваарийн дагуу амарна.
Долдугаар сарын 10-19 хүртэл амарна. Харин долдугаар сарын 20-аас хэвийн ажиллана.
“ТӨРИЙН БАНК”
Үндэсний Их Баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 10-13-нд Төрийн банкны бүх салбар нэгжүүд амрах ба долдугаар сарын 14-17-ны Улаанбаатар хотын дараах салбар нэгжүүд ажиллана.
- 13 –р хороолол тооцооны төв, Тавин мянгат тооцооны төв долдугаар сарын 14-нд
- Хараа тооцооны төв, 120 Мянгат тооцооны төв долдугаар сарын 15-нд
- Өнөр тооцооны төв, Модны хоёр тооцооны төв долдугаар сарын 16-нд тус, тус ажиллана.
Эдгээр бүгд 11:00-16:00 цаг хүртэл ажиллана. Бусад нэгжүүд амарна.






