Дорнод аймагт ЭЕШ өгч, хүссэн оноогоо авч чадаагүй сурагч амиа хорлосон гэх мэдээлэл цацагдлаа. 

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Цагдаагийн байгууллагаас 2026 оны 06-р сарын 28-ны өдөр "Дорнод аймгийн Хэрлэн сумын тоотод хүн боомилсон байдалтай нас барсан” гэх хэрэгт тус аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.

Шалгалтын явцад 18 настай, эмэгтэй нь өөрийгөө боомилсон байдалтай олдсон, нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.

Уг хэрэг нь ЭЕШ-даа муу оноо авснаас үүдэлтэй эсэх нь одоогоор тогтоогдоогүй байгаа юм.