₮14.5 тэрбумаар баригдаж байгаа 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын явц 80 хувьтай байна
2026/07/27

Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил 80 хувьд хүрчээ.
Сургуулийн барилгыг дөрвөн жилийн хугацаанд буюу 2022-2026 онд барьж дуусгахаар төлөвлөсөн бөгөөд нийслэлийн төсвөөс ₮14.5 тэрбумыг зарцуулахаар баталжээ.
Тус сургууль нь нийт 6753.0 м.кв талбай бүхий гурван блок барилгаас бүрдэнэ.
- А блок – 38.4х15.0 метр хэмжээтэй, зоорьгүй, 3 давхар;
- Б блок – 15.0х21.0 метр хэмжээтэй, зоорьгүй, 3 давхар;
- В блок – 18.4х40.6 метр болон 30.0х18.0 метр хэмжээтэй хэсгүүдээс бүрдэх, зоорьгүй, 3 давхар барилга.
Өнөөдрийн байдлаар барилгын дотор заслын ажил болон гадна тохижилтын ажлууд үргэлжилж, энэ онд бүрэн дуусган, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Барилга угсралтын ажлыг "Хөшиг-Уул" ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж байгаа аж.






