УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 1998 оны 10-р сарын 02-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо 4-р байрны 42 тоотод олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарав.

Энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй гурван хүнийг 2016 оны 12-р сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.  Харин энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2017 оны 03-р сарын 14-ны өдөр болсон бөгөөд ял сонссон этгээдүүд, хохирогчийн тал  зэрэг шүүх хуралд оролцогчид бүгд давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргасан байдаг. 

Давж заалдах шатны өргөдөлд Ц.Амгаланбаатар захиалагч, зуучлагч нараа дурьдсан байдаг бол Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар гэм буруугүй эрүүдэн шүүсэн дарамтлуулсан тухайгаа дурьдсан байдаг. Харин хохирогч буюу С.Оюун, С.Баяр нарын өмгөөлөгч хэргийг мөрдөн байцаалтад буцаах санал гаргасан юм.  Ингэхдээ нууцын зэрэглэлтэй үлдсэн гэх материалууд нь үнэндээ нууцын зэрэглэлээс гарсан гэдгийг дурьджээ. Уншигч таньд С.Оюун, С.Баяр нарын өмгөөлөгч Л.Энхсайханы давж заалдах шатны шүүхэд гаргасан өргөдлөөс нь хүргэж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюун, С.Баяраа нарын өмгөөлөгч Л.Энхсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хохирогч С.Оюуны өмгөөлөгч миний бие “1998 оны 10 дугаар сарын 2-ны орой С.Зоригийн амь насыг хөнөөсөн" хэргийн талаар ач холбогдолтой мэдүүлэг өгөх гэрч Б.Булган, УИХ-ын гишүүн асан Лу.Болд, М.Зоригт, Нийслэлийн Цагдаагийн дарга асан Н.Ганболд, УМБГ-т ажиллаж байсан хурандаа Алтангэрэл, А.Ганхуяг нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүхээс* “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнййг гэрч гэнэ" гэж заасан. Гэтэл Б.Булган, А.Ганхуяг нар нь энэ хэрэгт яллагдагчаар татагдаж байсан, энэ хэрэгт холбогдолтой хүн учраас шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах боломжгүй" гээд бусад гэрчүүдийг “мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт байгаа учир шүүх хуралдаанд» оролцуулах шаардлагагүй” гэж үзэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж хэргийн оролцогч миний Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3..3 дахт хэсэгт заасан “ ...гэрчид асуулт тавих” эрхийг зөрчсөн. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан дараа болон хэрэг шүүхэд шилжсэнээс хойш эрүүгийн 830142 тоот хэргийн бүх материалтай танилцах хугацаа хангалтгүй  байсны улмаас өмгөөлөгч миний бие нийт 58 хавтаст хэргийн материалаас  11 хавтаст хэргийн материалтай огт танилцаагүй учир  хэргийн бүх материалтай танилцах хүсэлтийг гаргасан оловч мөн л хэрэгсэхгүй болгож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 41-р зүйлийн 41.3.8 дахь заалтыг зөрчсөн.

Эрүүгийн  830142 дугаартай хэргийн бүх материалыг бүхэлд нь “Маш нууц"-ын зэрэглэлд хамруулсан Тагнуулын ерөнхий газрын шинжээч С.Сэргэлэнгийн дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн гэсэн үндэслэлээр бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтийг гаргахад хүсэлтийг хүлээн авах боломжгүй, С.Сэргэлэнгийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг “шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй” гээд  бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан С.Сэргэлэн шинжээчийн дүгнэлтэнд дурдсан эрүүгийн 830142 дугаартай хэргийн материалд “Төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан" гэх “С.Зоригийн оршуулгыг зохион байгуулах ажлын хэсгийг томилсон” Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 1998 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн албан тоот, хуралдааны тэмдэглэл, Д.Батаа гэгчийн “хаана хэдэн онд төрсөн, ямар сургууль төгссөн, хаана ажиллаж байсан тухай" УАХБ-ын тодорхойлолт, “эрүүгийн хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах тухай” УМБГ-ын албан тоот “нэр бүхий 78 хүний гарын хээг шинжлүүлэх тухай" албан тоот зэрэг 8 нотлох баримтууд нь цаг хугацааны хувьд агуулга нь ач холбогдолгүй болсны дээр Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан нууцлах 10 жилийн хугацаа нь дууссан болох нь тогтоогдож, харин хавтаст хэрэгт төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан ямар ч баримт байхгүй, эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу ердийн арга хэрэгслээр авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зурагнууд цогцост хийсэн шинжээчийн дүгнэлтүүд, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг, сэжигтэн яллагдагч нарын мэдүүлэг, тэдний орон байранд үзлэг нэгжлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны болон туршилт хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд байгаа бөгөөд эдгээрт ямар ч “төрийн нууцад хамаарах мэдээлэл” агуулагдаагүй болох нь тогтоогддог. Гэтэл шүүх Тагнуулын ерөнхий газрын шинжээч С.Сэргэлэнгийн эрүүгийн 830142 дугаартай эрүүгийн хэргийн материалыг бүхэлд нь “маш нууц”-ын зэрэглэлд хамааруулсан дүгнэлтийн талаар үнэлэлт, дүгнэлт хийгээгүй орхигдуулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсгийн “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь цугларсан нотлох баримтыг бүх талаас нь бодит байдлаар нь хянан үзэх үүрэпгэй" гэснийг, мөн хуулийн 94.2 дахь хэсгийн “хэрэгт авагдсан нйтлох баримтыг харьцуулан шинжлэн судпах, бусад нотлох баримттай харьцуулах. шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгах"’гэснийг, 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсгийн “хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит, байдлаар нь хянан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэснийг тус тус зөрчсөн. Өмгөөлөгч миний бие 35 дугаар хавтаст хэргийн 218 дугаар хуудсанд авагдсан Тагнуулын ерөнхий газрын шинжээч С.Сэргэлэнгийн дүгнэлтийг шүүх хуралдаан дээр шинжлэн судлуулсан байтал шүүх шийтгэх тогтоолдоо огт дурдаагүй  орхигдуулаад зогсохгүй миний шинжлэн судлуулсан “Төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан” гэх 8-н мэдээ баримтыг шийтгэх тогтоолд Ц.Амгаланбаатарын өмгөөлөгч Дашдоржийг шинжлэн судлуулсдн гэж буруу бичсэн зэрэг алдаануудыг гаргасан. Мөн шүүх шинжээч С.Сэргэлэнгийн хууль зөрчсөн, үндэслэлгүй дүгнэлтийн улмаас “УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн  амь насыг хөнөөсөн  гэмт хэргийг “төрийн нууц” болгож, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хаалттай явуулахад хүргэж, улмаар энэ хэргийн илрүүлэлт, захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулахыг 18  жилийнтуршид ажиглан “шударга ёс зайлшгүй ялна" хэмээн итгэн хүлээж буй хохирогчийн болон Монголын олон нийтийн шударга шүүхэд итгэх итгэлийг алдагдуулах үр дагаварт хүргэснийг ч анхааран үзсэнгүй.   

..... Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоогоогүй талаар: “С.Зоригийн амь насыг хөнөөсөн” гэмт хэргийн сэдэлт зорилго нь түүнийг Ерөнхий сайдад нэр дэвших гэж байсан тэр л цаг мөчид түүний улс төрийн.үйл ажиллагааг нь таслан зогсоох зорилготойгоор хөнөөсөн гэдэг нь мөрдөн байцааптын шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд шинжпэн судлуулсан гэрч Г.Зоригт, Р.Дэнзэн, Ц.Дамиран, Б.Ганболд, М.Зоригг, С.Баяр, До.Ганболд, Б.Оюунчимэг, Батаа /С.Зоригийн зөвлөх асан/, Р.Барсболд, Н.Бадарч, Л.Эрдэнэтуул, А.Ганбаатар, Х.Хулан нарын мэдүүлгүүдээр тогтоогддог бөгөөд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг гардан үйлдсэн этгээдүүд нь “эрэгтэй, эмэггэй хоёр хүн байсан, С.Зориг хутгалуулаад хана налаад унаж байхыг харсан” гэж мэдүүлдэг цорын ганц амьд гэрч Б.Булганы мэдүүлэг, “С.Зориг гуайн гэрээс эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гарсан гэж мэдүүлдэг гэрч Барсбаатар, Даваахүү нарын мэдүүлэг, Ц.Амгапанбаатарын удаа дараагийн өгсөн “Паар, Содномдаржаа, Чимгээ, бид дөрөв гэрт нь орсон, Баяраа, Паар, Содномдаржаа, Чимгээ бид 5 орсон" гэж гэмт хэргийг хэдэн хүн үйлдсэн талаар гэрч болон шүүгдэгчийн мэдүүлэг зөрж байхад мэдүүлгийн зөрүүг яаж, ямар баримтаар арилгасан зэрэгг шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй орхигдуулж, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлээгүй. Шүүх энэ хэргийн захиалагч, зохион байгуулагч нарт холбогдох хэргийг тусгаарласан прокурорын тогтоолыг үндэслэлтэй" гэж дүгнэхдээ “Зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ хэргийг зөв шийдвэрлэхэд саад болохгүй ямар нөхцөл байдал байгаа, энэ нөхцөл байдал нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгааг дурдаагүй.  Нотлох баримтаар тогтоогдоогүй зүйлддүгнэлт хийж, “201601000212 дугаартай эрүүгийн хэргийг тусгаарласан прокурорын, тогтоол”-ыг үндэслэлтэй гэж үзсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсгийн “Зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь хэргийг тал бүрээс, нь бодитойгоор шинжлэх, зөв шийдвэрлэхэд саад болохгүй бол уг хэргийг тусгаарлаж болно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн Ц.Амгаланбаатарын энэ хэргийг захиалсан, эохион байгуулсан хүмүүстэйгээ хамт хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг ч шүүх хайхарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэхдээ “ийнхүү хэргийг тусгаарлагдсанаас шалтгаалан уг хэргийг гардан үйлдсэн этгээдүүд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх, ял завших хууль зүйн үндэслэлгүй” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасныг зөрчиж гарсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү..." гэсэн байна.

Үргэлжлэл бий...

Өмнөх нийтлэлүүд

С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №1 Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар Ц.Амгаланбаатарт дэглүүлсэн тухай

С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №2: Б.Булган хадмууддаа хаалгаа тайлж өгдөггүй хэрнээ алуурчдад...

С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №3: Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нар гэрчийн мэдүүлэг өгсөн нь

С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №4: С.Дэмбэрэл, Ш.Батбаяр нар гэрчийн мэдүүлэг өгсөн нь

С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №5: Ц.Амгаланбаатар: Захиалагч Э.Бат-Үүл, нуун далдлагч Б.Булган, зуучлагч Ганхуяг

С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №6: Хэргийн газарт хийсэн үзлэг тэмдэглэл

С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №7: Шинжээчийн дүгнэлтүүд /үзлэгийн зургууд хавсаргав/

С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №8: Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын зургийг хараад алуурчид биш гэж Булган хэлж байв

С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №9: ОУПХ-ны Удирдах зөвлөлийн шийдвэр

С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №10: Э.Бат-Үүл хэргийг захиалж, Б.Булганыг хүчиндсэн тухай Ц.Амгаланбаатарын мэдүүлэг