С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №8: Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын зургийг хараад алуурчид биш гэж Булган хэлж байв
2019/04/11
С.Зоригийн хэргийн цорын ганц гэрч гэгдээд байгаа Б.Булганаар хэрэгт сэжиглэгдэж байсан хүмүүсийн зургийг үзүүлж, таниулах ажиллагаа хийгдсэн байна. Ингэхдээ Б.Булганд
· Арцмаа овогтой Ганхуяг /Энэ хэрэгт холбогдон шалгагдаж байсан хүн/
· Б.Отгонбаатар /Паар хочит гэртэйгээ шатаж нас барсан/
· Ц.Амгаланбаатар
· Б.Содномдаржаа
· Т.Чимгээ нарын зургийг өөр хүмүүсийн зурагтай хамт үзүүлж, таниулсан байна.
Б.Булганаар зураг таньж олуулсан ажиллагааны тэмдэглэлд “...Б.Булган нь яг 100 хувь хэлж мэдэхгүй байна. Одоо хэрэг болсноос хойш 18 жил өнгөрлөө. Гэхдээ би хичээж танигдах гэж байгаа этгээдүүдийн фото зургийг үзье. Мөн бодож байгаагаа хэлье гэсэн байна.
Нэг. Зургаар таньж олуулах ажиллагааг яллагдагч Арцмаа овогтой Ганхуягын фото зураг бүхий 1.2.3.4 дугаар бүхий хүмүүсийн фото зургийг нэг бүрчлэн хохирогч Б.Булганы өмнө ширээн дээр дугаарын дагуу байрлуулахад хохирогч Б.Булган 1 дугаартай фото зураг биш байна. 2 дугаартай хүний фото зураг биш байна. 3 дугаартай хүний фото зураг биш байна. 4 дугаартай хүний фото зураг нүүрний хэлбэр төстэй боловч биш байна. /Яллагдагч Арцмаагийн Ганхуягын 4 дугаартай фото зургийн нүүрний хэлбэр төстэй боловч биш байна гэв/.
Хоёр. Зургаар таньж олуулах ажиллагааг талийгаач Балдан овогтой Отгонбаатарын фото зураг бүхий 1.2.3.4 дугаар бүхий хүмүүсийн фото зургийг нэг бүрчлэн хохирогч Б.Булганы өмнө ширээн дээр дугаарын дагуу байрлуулахад хохирогч Б.Булган 1 дугаартай фото зураг биш байна. 2 дугаартай хүний фото зургийн нүүрний хэлбэр төстэй байна, гэхдээ биш байна. 3 дугаартай хүний фото зураг биш байна. 4 дугаартай хүний фото зураг биш байна. /Талийгаач Балдан овогтой Отгонбаатарын 2 дугаартай фото зургийг нүүрний хэлбэр төстэй боловч биш байна гэв/.
Гурав. Зургаар таньж олуулах ажиллагааг гэрч Цэвэлмаа овогтой Амгаланбаатарын фото зураг бүхий 1.2.3.4 дугаар бүхий хүмүүсийн фото зургийг нэг бүрчлэн хохирогч Б.Булган өмнө ширээн дээр дугаарын дагуу байрлуулахад хохирогч Б.Булган 1 дугаартай фото зураг биш байна. 2 дугаартай хүний фото зураг биш байна. 3 дугаартай хүний фото зураг биш байна. 4 дугаартай хүний фото зураг биш байна гэв.
Дөрөв.Зургаар таньж олуулах ажиллагааг яллагдагч Батдагва овогтой Б.Содномдаржаагийн фото зураг бүхий 1.2.3.4 дугаар бүхий хүмүүсийн фото зургийг нэг бүрчлэн хараад хохирогч Б.Булганы өмнө ширээн дээр дугаарын дагуу байрлуулахад хохирогч Б.Булган 1 дугаартай фото зураг биш байна. 2 дугаартай хүний фото зураг нь нэгдүгээрт хөгшин байна. Гэхдээ нүүрний хэлбэр төстэй боловч ахмад настай байна. 2 дугаартай фото зургийг нүүрний хэлбэр төстэй боловч ахмад настай байна мөн царайны хэлбэр, галбир төстэй боловч энэ хүн биш байна. Гэхдээ сая танилцуулсан зурагнуудаас энэ 2 дугаартай хүний фото зураг нь гэмт хэрэгтэнтэй царайгаар адилхан, зуйвандуу, гонзгойдуу царайтай адилхан байна гэв. 3 дугаартай хүний фото зураг биш байна. 4 дугаартай хүний фото зураг биш байна. /яллагдагч Батдагва овогтой Содномдаржаагийн 2 дугаартай фото зургийг хөгшин боловч төстэй байна гэхдээ биш гэв/
Тав. Зургаар таньж олуулах ажиллагааг яллагдагч Төмөрхүрд овогтой Чимгээгийн фото зураг бүхий 1.2.3.4 дугаар бүхий хүмүүсийн фото зургийг нэг бүрчлэн хохирогч Б.Булганы өмнө ширээн дээр дугаарын дагуу байрлуулахад хохирогч Б.Булган 1 дугаартай фото зураг биш байна. 2 дугаартай хүний фото зургийг шууд биш гэж хэлж чадахгүй, нүүрний хэлбэр төстэй, гэхдээ нүд нь өөр харагдаж байна. Мөн арай нас залуу байна гэв. Энэ хүний фото зургийг 1ОО хувь мөн гэж хэлэхгүй, биш байна гэв. 3 дугаартай хүний фото зураг биш байна. 4 дугаартай хүний фото зураг биш байна гэв. /яллагдагч Төмөрхүрд овогтой Чимгээгийн 2 дугаартай фото зургийг шууд биш гэж хэлж чадахгүй, гэхдээ нүд нь өөр байна, мөн нас залуу байна, нүүрний хэлбэр төстэй байна гэхдээ биш гэв/" гэх тэмдэглэл,
Өөрөөр хэлбэл С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял аваад байгаа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг алуурчид биш гэж зураг таниулах ажиллагааны үеэр хэлсэн байгаа юм.
Б.Булган алуурчид ийм дүр төрхтэй байсан хэмээн мэдүүлж, ийм хар зураг зурагдсан байдаг. Гэтэл 18 жилийн дараа алуурчдаас хэнийг нь ч таниагүй.
Үргэлжлэл бий...
Өмнөх нийтлэлүүд
С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №3: Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нар гэрчийн мэдүүлэг өгсөн нь
С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №4: С.Дэмбэрэл, Ш.Батбаяр нар гэрчийн мэдүүлэг өгсөн нь
С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №6: Хэргийн газарт хийсэн үзлэг тэмдэглэл
С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №7: Шинжээчийн дүгнэлтүүд /үзлэгийн зургууд хавсаргав/
Зочин · 2019/04/12
Эмэгтэй нь өндөр маскатай байсан гэж анх гаргаж байсан зураг бол дээд талынх нь. Харин доод зураг бол Чимгээ, Содномдаржаа хоёрыг харж байгаад зурчихсан л зураг байна ш дээ. Тэд хоорондоо Оюунаа, Батаа гэж дуудаж байсан гээл тухайн үед хэвлэлээр яваад байсан шүү дээ.
Zzz · 2019/04/11
Asuudaltai l yum bna. 18 n jiliin daraa urd ni gants harj bsan hunee yagaadch tanij chadahgui. Getel 3-lang ni tostei gesen bna busad zurag shig ni shuud bish gej heleegui bna. Tegeheer mon bh magadlal bna gesen ug. Gehdee tuhain hereg garsan ued emegei eregtei 2 hun gej bsan odoo yagaad 4 hun bolchihood Bulgan tostei bna geed bgaan. Anhnaasaa 4 huniig 2 gej hudlaa yarij bsan yumuu. Gert ni 2 hun l orson gedeg bizdee Bulgan orson 2-g ni harsan bh yostoi. Getel gadaa baisan humuusiig ni ch tanij bgaa yumuu?
Bulgan bitgii jujigle · 2019/04/11
Bulgan chi zugeer jujigleed bailgui hurdan hergee hulee. Ugsun meduulguud ni zursun: masktai humuus baisan gecheed tsaraig ni harsan yum shig zuruuldag, bur suuldee meduuleg uguhgui geed baitsaagchdaa salaavch uguud garaad yavsan. Bichlegiig endees uz: https://www.youtube.com/watch?v=OsrJiyJ0pVg Ene avgai udeeseer huruugaa boolguulchaad l duugai suugaad baih avgai bish. Bulgan aluurchin boloh ni todorhoi bn