Үнэхээр их зориг гаргаж байж бичлээ залхууралгүй уншиж зөвөлгөө өгнө үү баярлалаа. Анх нөхөртэйгөө 10жилд байхдаа үерхэж байлаа, дээд сургуульдаа орж чадалгүй жирэмсэн болсон.

Тэгээд нөхөртөө хэлэхэд миний хүүхэд гэж би яаж мэдэх юм гээд надаас салсан. Би ч тэр үед бардам байж дээ, салуул сална биз гээл хаясан. За тэгээд хөөрхөн охинтой боллоо, охин маань 6 сар хүрээд 10 жилээсээ үерхсэн болохоор нөхрийнх, ,минийх гэхгүй дундын найзууд зөндөө байсан. Тэр найзууд маань охиныг минь хараа л ямар адилхан юм бэ аавтайгаа гээд зургийг нь аваад нөхөрт маань үзүүлсэн байсан. Тэгээд нөхөр маань ирсэн, би ч бөөн баяр хүүхдийн маань аав ирлээ гээл нэг гэрт ороод бөөн аз жаргал. 

Удалгүй охин маань ой хүрээд удаагүй дахиад жирэмсэн боллоо. Бид 2 хоёулаа айлын ганц, хоёр талын аав ээжүүд ч өнөр өтгөн байх сайхан гээд л энэ хүүхдээс татгалзах шалтгаан байгаагүй төрүүлсэн. Дахиа л охин төрлөө бас бөөн аз жаргал нөхөр маань бид 3т амь. 2 охин маань овоо хөөрхөн болчихлоо, нөхөр маань ч сайхан тогтсон ажилтай. Тэгтэл нэг өдөр нөхөр маань найзуудтайгаа гадуур хоночихоод ирлээ. Үүрээр шахуу орж ирээ л унаад өгсөн, би ч өглөө босоод цай чанах гээд сүүний мөнгө авах санаатай кармаагийн ухсан бэлгэвч гараад ирсэн. Сэрэхээр нь юу юм гэж асуухад мэдэхгүй өчигдөр манай найзууд гарч орохдоо миний күртекийг өмсөө л гараад байсан би мэдэхгүй байна гээд бүр жинхэнээсээ уурлаад байна. Тэгэхээр нь би ч бас хүн үнэнгээ хэлээд байхад ойлгохгүй байгаан байхдаа гэж бодоо л өнгөрлөө.

Сайн найз охиндоо ярьсан манай найз охин танай нөхөр угаасаа захын юмтай явалдахад бэлэн гардаа л гээд байна. Тэгэхээр нь нэг өдөр найз охинтойгоо нөхрийгөө шалгахаар болов оо. Би дэлгүүр ороод ирье чи манай нөхрийг үнсээрэй тэгээд түлхээд авбал тэр л биз, хариу үйлдэл үзүүлвэл ойлгомжтой гээд би гараад цонхоороо хараад зогсож байлаа. Тэгтэл нүдэн дээр минь бараг л манай нөхөр найзыг маань барьж идэх нь ээ. Тэсэхгүй яваад орсон юу ч болоогүй юм шиг сууж байна өө. Би бас л дуугүй өнгөрлөө. Ямар ч эр хүн тэгэх л байсан байхдаа л гээд удалгүй дахиад жирэмсэн болсон. Өдөр ирэх тусам нөхрийн зан ааш өөрчлөгдсөөр л байлаа. Ойр ойрхон хэрэлдэж муудалцана. Тэгэхдээ хэдэн цагийн дараа буцаа л эвлэрнэ. Жирэмсний 3 сартай байлаа, тэр өдөр бас л муудалцсан. Тэгтэл нөхөр маань намайг шатны уруу түлхэж унгаагаад тэр орой хүүхэд маань эндчихлээ. Намайг эмнэлэгт хэвтдэг өдөр том охин бас хатгаа аваад хамт эмнэлэгт хэвтчихсэн. Гэрийнхэн ажил төрөл бид 2т 2 өөр эмнэлэг рүү хоол унд, хүүхдийн сахиур гээл ээлжлээл болж л байлаа. Тэгсэн нэг өдөр нөхөр над дээр хоол авчирч өгчихөөд охин дээр очих байсан байдаггүй ээ. Аавын ажил орох гээд яараад ирж байгаа байлгүй гээд охиныг маань ганцааранг үлдээгээд явчиж (нөхөр маань гэрээс гарахаараа утсаа ерөөсөө авдгүймаа дараа нь сонссонгүй гээл ороод ирдэг) Тэгсэн шөнө 11 болж байхад эмнэлэгээс над руу залгаж байна, хүүхэд чинь сахиур байхгүй кордерт аймар халуунтай уйлаад яваад байна гээд тэгж нэг юм ирсэн юм шиг байгаан. Яасан гээд асуусан найз хамт юманд явая гээд гуйгаад байсан юм аа л гэж байна.

Удалгүй охин бид 2 эмнэлэгээс гарлаа тэрнээс хойш нэг л биш. Миний амьдрал хөндий хүйтэн, орой орж ирээл хоол идчихээд утсаа барьж хэвтэж байгаа л унтаад өгнө. Өглөө босоо л явчихна, хэрэлдэх болгондоо намайг ганц хоёр цохиод авна, тэгсэн нэг өдөр би чамаас өвчин авчихлаа, хэнтэйгээ заваарсан гээл уурлаж байнаа над руу, би чинь 2 хүүхэдтэй гэртээ суужийдаг хүн юу болоод байгаа ч ойлгосонгүй.

Тэр үед нь миний доошоо цус гараад байсан юм л даа, сар гаран цус алдлаа зүгээр болдоггүй, эмнэлэгээр бүр аав ээжтэйгээ хамт зөндөө явсан онош нь тодордоггүй. Баахан эхо шинжилгээ гээд л явлаа, тэр үед би өөрийгөө өвчингүй эрүүл гэдгээ мэдсэн юмаа,  шинжилгээнийхээ хариуг нөхөртөө харуулсан би эрүүл байна гэсэн чинь гэнэт л өөөө би харин эмийн санчаас асуусан салхи сөрөөд шээхээр ингэдэг гэнээ тэгээд тариа бичиж өгсөн ажил ихтэй эмнэлэг орж тариулж чадахгүй, чи тариад өгчих үү гэсэн би тэр үедээ итгээд л 3 тариа тарьж өгсөн. Тэгсэн хүмүүсээс сонссон гонро гэдэг өвчин тэгдэг гэж байна лээ, 2 охин маань том боллоо би ч өөрийгөө хөгжүүлье гээд сургалт дамжаа гээд л явлаа. Бас л нэг өдөр хэрэлдээд би сургалттай байсан болохоор нөхрийхөө утсыг чимээгүй аваад гараад ирсэн чинь намайг лайтай пизда гээд хадгалчихсан, өөр нэг хүнийг honey гээд хадгалчихсан утсан дээрээ тэгсэнээ тэр хүн рүүгээ (энхриймаа гэдэг юм шиг байна лээ) энхриймаа чатныхаа блокийг гаргачих тэхүү чамаас өөр хүн байхгүй хайртай үхлээ уулзая нтр гэцэн байсан, за өдрөөс хойш миний тэрнийг гэх юу ч үгүй боллоо, найз нөхөдтэйгөө уулзая би чинь залуу хүн гээд нөхөртөө өөрөө хоолоо хий өөрөө хүүхдүүдээ аваарай гээд л өөртөө илүү их зав гаргадаг боллоо тэгээд нэг залуутай танилцсан. Сайн муугаа ярилцсан нөхөр хүүхдүүдээ ч хэлсэн. Тэгэхдээ би нөхрийгөө араар тавиад явая ч гэж бодсонгүй шууд л салая гэж нөхөртөө хэлсэн.

Нөхөр ч за гээд хувцасаа аваа л явсан тэр залуутай уулздаг болоод би буцаад эмэгтэй хүн гэдгээ мэдэрлээ. Хүнээр хайрлуулах хүнд хайртай болох ийм байдаг билүү л гэж бодож байлаа. Нөхөр маань намайг өөр хүнтэй болсоныг мэдээд бид 2 ийг салгах гэж зөндөө явсан ч бид2 бие биенээсээ холдож чадаагүй. Аав ээждээ ч хэллээ, гэрийнхэн маань яарах болоогүй эээ 1-2 жил найзлаад үз тэгж байж зангийг нь танина гэлээ өөөө бас нээрээ би чинь нөгөө нөхрөөсөө 8 сард дахиад жирэмсэн болсноо бичихээ мартчихаж, яалт ч үгүй нөхрийн маань хүүхэд ээ. 8 сард жирэмсэн болоод 9 сард сургалтанд суугаад 10 сард тэр залуутайгаа танилцсан юмаа, нөхөр маань гэрээсээ яваад удлаа 2 охин маань байнга аав хайчихсан юм, аав хэзээ ирэх юм ажилдаа явчихсан юм уу, одоо хүрээд ирхиймуу гээд байнга хүүхдийг жоохон гэж бодож болдоггүй юм байна лээ. Нэг өдөр нөхрөө дуудаад охидуудтайгаа ядаж цаг байчихаад яв гэлээ. Аавыгаа ороод ирсэн бөөн баяр, ааваа гээд хүзүүнээс нь тас тэврээл аавтайгаа ханатлаа тоглож байгаа хүүхдүүдээ хараад үнэхээр өрөвдөөд нөхрийгөө буцаж ирж болно гэлээ. Гэрт ирэхээр нь би нүдэн дээр нь нөгөө залуугаасаа харьцаагаа тасаллаа. Нөхөр хүүхдээ сонгохоор шийдлээ, дахиж холбоогүй байя гээд л жин тан болголоо. Тэгж гэрт орж ирсэнээс хойш там шиг байсан.

Ам нээвэл л тэр залууг яриад л би тэрэн шиг чинь байж чадахгүй байна уу гээд л бөгс бөөрний хэрүүл хамгийн бузрын дуусдаггүй хэрүүл юм билээ. Намайг зодох нь ч ихсэж бүр хайр найргүй зоддог боллоо. Тэр үед би хүүхдүүдээ харин ч бүр тамлаж байгаагаа мэдсэн. Яасан бэ гэсэн нэг өдөр зүгээр л кино үзээд сууж байсан кинон дээр зодоон болоод унасан том охин маань тэрийг үзээд миний хүзүүгээр тэврээд уйлаад эхэлсэн. Аав нь нүдэн дээр нь яг тийм үйлдэл гаргаж байгаам чинь би ч одоо төрөх дөхөж байна аав ээж хоёр маань салчихсан ээж маань өөр хүнтэй амьдардаг юмаа. Ирсэнээсээ хойш л эхийгээ дуурайсан гичий гэж байнга хараадаг, сүүлдээ өөрөө бол ямар ч буруугүй хүн гэж яриьдаг, өмнө нь болсон өчнөөн юмаа би тэгээгүй гэж үгүйсгэж ганцхан миний буруу, би л бузар эм болж хувирлаа.

Одоо 8сартай жирэмсэн ийм том гэдэстэй байхад хүртэл уржигдар намайг алчихая гэж дайраад багалзуурдаад хана мөргүүлээд өдөрт ажлаа ч тайван хийж чадахгүй байна, чамайг дахиад хэнтэйгээ заваараад байж байгаа бол гэж бодогдоод гээд над руу уурлаад чи хүн шиг тайван амьдарч чадахгүй бол там шиг амьдруулаад өгье гээд том охин руугаа хутга барьж дайраад яг галзуу хүн шиг байсан. Би үнэхээр тэр нөгөө залуутай нөхрийгөө ирсэнээс хойш нэг ч харьцаагүй байсан. Аав миний хөхөрч зодуулсан сорвийг хараад нөхрийг маань хөөж явуулсан л даа. Тэрэнтээ тэрэнгүй аав минь 4 хүүхдээ аваад явчиж чадна гээд л, тэгтэл надаа үнэхээр харамсалтай санагдаад байна. Хайран залуу нас минь сурч боловсрох нас минь, хайран бие хаа минь, тэр хүн надаас салаад яах уу, өөр хүнтэй суугаа л өөр хүүхдүүдтэй болоо л, дахиа л амьдрал зохиогоол явна.

Тэгтэл би үлдсэн амьдралаа насаараа 3 хүүхэд хөтлөөд энэ 3-хаа төлөө 2 хүний үүрэг хариуцлага үүрч амьдрана. Одоо бас л гэдсэн дэх хүүхдээ цэцэрлэгт ортол ажил хийж чадахгүй.Тэгэхээр 4 ам ааваараа л тэжээлгэнэ. Тэгтэл аав маань ямар ч хамаагүй хүн ш дээ. Би аавынхаа өмнөөс хүүхдүүд гаргаж гэртээ хэвтээгүй, ааваасаа үнэхээр санаа зовж ичиж байна, хүүхдүүдийн маань аав бол хэзээ ч сэтгэлээрээ одоо 10 төгрөг бариад ирэхгүй хүн. Шүүхээр хөөцөлдөөд явбал аргагүй эрхэнд орвол өгөх байх тэгэхдээ манай гэрийхэн хэтэрхий бардам зантай хүмүүс тэрнээс тэгээд явна гэвэл зөвшөөрөхгүй л байх. Би одоо яах вэ хүмүүсээ буруу зөрүү ойлгомжгүй алдаатай бичсэн байвал уучлаарай харамгүй зөвөлгөө өгөөч хүмүүс ээ.