Реппер Энэрэл, Gangaa, ThunderZ, “Vandebo” нар нэг тайзан дээр
34 минутын өмнө

Өөр өөрсдийн тайзыг дүүргэж, хит уран бүтээлүүдээрээ үзэгчидтэйгээ амжилттай уулзсан өнөө цагийн онцлох уран бүтээлчдийг нэг тайзан дээр нэгтгэх “SPECIAL CONCERT” шинэ концертын төсөл эхэлж байна.
Төслийн анхны тоглолт “SPECIAL CONCERT 2026” нэрийн дор арваннэгдүгээр сарын 20-нд “Steppe Arena”-д зохион байгуулагдаж, реппер Энэрэл, Gangaa, ThunderZ, “Vandebo” нар нэг тайзнаа нэгдэх гэж байна.
Энэ зун дөрвөн уран бүтээлч тус тусын тоглолтоо амжилттай зохион байгуулж, өөр өөрсдийн өнгө төрх, уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзсан. Харин тэдний тоглолтыг үзэж амжаагүй, дахин тайзан дээр нь харахыг хүлээж байсан үзэгчдэд зориулан “SPECIAL CONCERT 2026” дөрвөн уран бүтээлчийг нэг дор үзэх боломжийг бүрдүүлж байна.
“SPECIAL CONCERT” нь нэг удаагийн тоглолтоор хязгаарлагдахгүй, тухайн цаг үеийн онцлох, үзэгчдийн хүлээлт өндөртэй уран бүтээлчдийг нэг тайзан дээр нэгтгэн, артист бүрийн онцлог, хит уран бүтээл болон тусгай хамтралуудыг нэгэн цогц тоглолтоор хүргэх шинэ концертын төсөл юм.
Төслийн анхны тоглолт болох “SPECIAL CONCERT 2026 нь дөрвөн уран бүтээлчийн өнгө төрх, уран бүтээлийг нэг тайзан дээр нэгтгэсэн онцгой үдэш байх болно.
Тоглолтын мэдээлэл:
SPECIAL CONCERT 2026
- 2026 оны арваннэгдүгээр сарын 20
- “Steppe Arena”
- Enerel • Gangaa • Thunder • Vandebo
- Тасалбар авах: https://www.eventx.mn/event/1905
EARLY BIRD тасалбар хязгаарлагдмал тоотой байх бөгөөд ердөө 1,000 ширхэг худалдаанд гарна!
Ерөнхий зохион байгуулагч: EventX






