Цагдаагийн байгууллагад “Манай хоёр дүүг барьцаалсан байж болзошгүй” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тодруулбал, эл дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 28-29 насны бүлэг этгээд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 46 настай эмэгтэйд хутга тулган заналхийлж, нөхрөөс нь 300 мянган ам доллар буюу 1.3 тэрбум төгрөг авахаар завдсан нь тогтоогджээ.

Цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллагаа явуулж холбогдох этгээдүүдийг баривчлан, шалгаж байгаа гэв.