Би 24 настай. Нѳхѳртэйгѳѳ (26 настай) хүүхэдтэйгээ (1 настай) амьдардаг байсаан. Одоо тусдаа амьдраад 4 сар болох гэж байна. Би одоогоор ѳѳрийн аав ээжийнхээ гэрт амьдарч байна.

Нѳхѳр хүүхдээсээ тусдаа амьдрах болсон шалтгаан гэвэл үл ойлголцол болон нѳхрийн халамжгүй байдал, хамгийн ноцтой нь гэвэл хэд хэдэн удаа гар хүрсэн явдал (Тѳрѳѳд сар болоогүй байхад, шинэ жилийн ѳмнѳ дараа гээд л) юмаа. Үүнээс болоод миний сэтгэлд тэр их гомдлууд хуран хуралдсаар одоогийн энэ байдалд хүрчихээд яахаа мэдэхгүй хэцүү байгаа болохоор захидал бичлээ. Хүүхэд маань аав дээрээ байдаг.

Би сүүлийн үед нѳхѳр гуйгаад байсан болохоор нь хаяа ирэн очин байдаг болсоон. Намайг очиход хадмууд дургүйлхээд байдгийг би олж мэдсэн. (Эргэж ирэхгүй гээд явсан биздээ. Энэ одоо яах гээд ирээд байгаа юм гэж ярьдаг юм байна лээ)Тэрнээс хойш очьё гэж нээх бодохоо больсон. Үүнийг дагаад ч тэр үү дотроо хадгалсан гомдлоос болоод ч тэр үү салж болохгүй гэж бодсон ч гэсэн миний нѳхрѳѳ гэх сэтгэл хѳрѳѳд байгаагаа мэдрээд байна. Ийм тохиолдолд яах ёстой байдаг вэ ?

Муу хүн гэдгийг нь нэгэнт мэдэрсэн болохоор энэ чигтээ сэтгэлээ татаад авсан нь дээр үү?? Эсвэл хүүгээ бодоод хүүгийнхээ аавтай ойлголцохыг хичээгээд хамт амьдарсан нь дээр үү?? Чин сэтгэлээсээ хариулж ѳгч тус болооч хүмүүсээ. (Бас нэг юм нэмж хэлэхэд маргаанд би ч бас буруутай байсан л даа. Би түрүүлж алгадаж байсан, хэрүүл ѳдѳх гэх мэт