Жүжигчин, дуу оруулагч Н.Ялалт буюу Агааг танихгүй хүн байхгүй болов уу? Бараг л гарч байгаа бүх кинонд  нэг хэсэг тоглож байсан нэгэн. Түүнийг дотортой сайн жүжигчдийн тоонд ахмад жүжигчид оруулдаг. Уран бүтээл дээрээ алдаа мадаг гаргадаггүй ч хувийн амьдрал дээрээ тогтож өгдөггүй гэлцдэг юм байна лээ. 

Түүний анхны эхнэр нь “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан. Тэд оюутан ахуй цагаасаа амьдралаа холбосон бөгөөд хөөрхөн хүүгийн эцэг, эх болцгоосон ч төдийлөн удаан хамт амьдраагүй хоёр тийй болцгоосон. Анхны эхнэрээсээ салмагцаа хоёр дахь амьдралаа эхлүүлж, дахин гал голомтоо бадраасан Н.Ялалтын удаах эхнэр нь мөн л хөөрхөн хүү төрүүлж өгсөн гэдэг ч амьдрал нь бүтээгүй. Харин жүжигчин залуу гурав дахь сонголт дээрээ амьдрал нь "бэхжиж" буй бололтой. Хосууд өдгөө хоёр дахь хүүхдээ өлгийдөн аваад удаагүй байгаа юм. Түүний гэргийг сэтгүүлч мэргэжилтэй Г.Мөнх-Өлзий гэдэг ажээ. Ямартай ч жүжигчин Ялалт "бүл нэмэн хайранд умбаж" яваа бололтой.