"Монголын нууц товчоо" дуу хоёр дахь удаагаа Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтод дуулагдах гэнэ. Уг дууг “Харанга” хамтлагийн Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” С.Амармандах болон “Номин талст” хамтлагийн Т.Дэлгэрмөрөн нарын хамтран дуулсан билээ.

"Мөнх тэнгэрийн зарлиг шингээж

Хөдсөн дээлэндээ өсч, өндийсөн

Хүчтэй их дээдсийн минь өвлүүлсэн

Хэзээ ч тасраагүй угийн бичээс" хэмээх "Монголын нууц товчоо" дууны үгийг Д.Ган-Очир, С.Амармандах, аяыг Г.Энхбаяр нар зохиосон. Тэдний "Ах дүү 3" цомогт багтсан уг дуу нь Монгол түмний бахархал, түүхийн үнэт өв болох нууц товчоог дээдлэн магтан дуулсан уран бүтээл юм.