Ихэнх хүмүүс шөнө сэрээд сошиал ухаж цагийг өнгөрөөдөг бол залуу хөгжүүлэгч Энхбаяр шөнийн 3:30 цагт сэрсэн хэдхэн минутдаа олон нийтэд тустай нэгэн дижитал шийдэл бүтээжээ.

Найзынхаа хүүхдийн төрсөн өдрийн урилгыг хийж өгөхөөс эхэлсэн энэ санаа өнөөдөр хэн бүхэн 2-хон минутад баярын цахим урилга үнэгүй үүсгэх urilga.link сайт болон өргөжсөн байна. Уг платформ нь бүртгүүлэх, апп татах ямар ч шаардлагагүйгээр төрсөн өдөр, хурим, даахь үргээх зэрэг 6 төрлийн баярын урилгыг зураг, видео, байршлын хамт бэлтгэх боломжийг олгодог. Үүсгэсэн урилгаа Messenger, SMS-ээр хялбархан илгээхээс гадна зочид ирэх эсэхээ нэг товчоор мэдээлэх тул нийт ирэх хүний тоог нэг хуудаснаас шууд харах боломжтой. Мөн баяр болсны маргааш зочдын мэдээлэл системээс автоматаар устдаг нь хувийн нууцлалыг чанд сахидаг.

Энэхүү платформ танд таалагдвал хөгжүүлэгч залууд серверийн зардалд нь тусалж "кофе авч өгөх"  боломжтой. Баярын урилгаа хурдан бөгөөд гоё бэлтгэхийг хүсвэл *urilga.link* сайтаар зочлоорой.