Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Төрийн ордоны зүүн талд буюу МУИС-ийн 2-р байрны урд хэсгийг цагдаа, Онцгой, Тагнуулын ерөнхий газрын алба хаагчид хамгаалалтад аваад байна.

Энэ талаар албан эх сурвалжуудаас тодруулахад:

ТЕГ: Шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа болохоор мэдээлэл өгөхгүй боломжгүй байна. Дуусаад албан мэдээлэл өгнө гэв.

ЦЕГ: Дээрх асуудлыг харъяа дүүргийн цагдаагийн хэлтсээс асууж тодрууллаа. Зам үерт эвдэрч цөмөрсөн тул Онцгой байдлыг газраас ажиллагааг явуулж цагдаагийн байгууллага аюулгүй байдлыг ханган хамгаалалт авсан байна.

ОБЕГ: Бороо орсны улмаас тухайн хэсэг газарт хөрсний нуралт өгөөд нүх гарсан. Уг нүх гарсан хэсэгт шалгалт үзлэг хийж байна гэв. Албан эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хүний амь нас эрсдээгүй гэдгийг хэлж байна.