Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
55 минутын өмнө

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн Бичигтийн-Өндөр гэдэг газар аравдугаар сарын 8-нд хээрийн түймэр гарчээ.
Тус түймрийг унтраахаар Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Онцгой байдлын газрын 47 дугаар анги, Хилийн 0198 дугаар анги, Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжлийн анги болон Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын нийт 109 алба хаагч, ажилтан 18 автомашинтай ажилласан байна.
Улмаар аравдугаар сарын 12-ны өдрийн 00:55 цагт түймрийг цурамд оруулжээ.
Одоогоор түймрийг бүрэн унтраахаар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар анги, Халхгол сумын мэргэжлийн анги болон Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нийт 23 хүн, гурван автомашинтай ажиллаж байна.
Түймэр гарсан газар нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 485 км, Халхгол сумын төвөөс зүүн урд зүгт 125 км зайд оршдог аж.






