Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд үлдсэн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг. Тус шинжилгээний хариу гарсныг өнгөрсөн баасан гарагт Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлсэн. Тус төвөөс сэргээшийн шинжилгээний хариуг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн байна. Хуулийн дагуу сэргээшийн шинжилгээний хариуг зохион байгуулах хороо ёстой. Харин зарим эх сурвалжууд хоёр бөхөөс допинг илэрсэн гэх мэдээллийг өгөөд байгаа. Тэгвэл үүнтэй холбогдуулан бөхчүүд мэдэгдэл хийж хийв. Одоогоор 

  • Улсын арслан П.Бүрэнтөгс 
  • Улсын арслан Ц.Содномдорж
  • Улсын харцага Б.Бат-Өлзий 
  • Улсын харцага Д.Анар 
  • Монгол улсын аварга Н.Батсуурь
  • Улсын начин Б.Цэдэнсодном
  • Улсын начин Давааням нар допинг илрээгүйг Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос залгаж мэдэгдсэн. Мөн допинг илэрсэн гэх хоёр бөхийн нэрийг зарлахыг шаардаж байгаагаа мэдэгдсэн юм. Тодруулбал, 

Улсын аварга Н.Батсуурь “Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие наймдугаар сарын 9-нд Баяр наадмын комиссоос залгаж “Таны биеэс эмийн хориотой бодис илрээгүй” гэж хэлсэн. Бөхчүүддээ мэдэгдэл хийгээд ард түмнийхээ эргэлзээг тайлахыг хүсэж байна” гэлээ. 

Улсын арслан П.Бүрэнтөгс “Сайн байцгаана уу? Жил бүрийн Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг. Энэ жилийн шинжилгээний хариу ирсэн юм билээ. Над руу наймдугаар сарын 9-нд Баяр наадмын комиссоос “ Танаас ямар нэгэн хориотой эмийн бодис илрээгүй” гэж ярьсан. Баяр наадмын комиссоос допингийн шинжилгээний хариуг ил тодоор зарлахыг хүсэж байна” гэлээ. 

Улсын арслан Ц.Содномдорж “2019 оны наймдугаар сарын 09-нд над ярьсан. Таны шинжилгээний хариу ирсэн. Хориотой бодис илрээгүй гэсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс харахад Баяр наадмын зохион байгуулах комисс ямар нэгэн шинжилгээний хариу ирээгүй гэсэн байх юм. Уг нь надад бүх бөхчүүдийн шинжилгээний хариу  гарсан гэсэн. Хоёр бөх сэргээш хэрэглэсэн гэх асуудалтай байгаа юм шиг байна. Энэ асуудлыг эцэслэн зарлахыг Баяр наадмын зохион байгуулах комисс болон Шадар сайдаас хүсэж байна” гэсэн юм. 

Улсын харцага Д.Анар “Миний допингийн шинжилгээний хариу гарсан. Надаас допингийн эмийн бодис гараагүй гэж мэдэгдсэн” гэлээ. 

Улсын начин Б.Цэдэнсодном

Улсын арслан П.Бүрэнтөгс