09.30 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн нэгдүгээр байранд “Монгол хэлтэн ард түмний нэр томьёог жигдлэх, нэгдсэн сан үүсгэх асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 98119897

11.00 цагт “Премиум Паласе”-т “IFBB Pro Mongolia”- гаас Мэргэжлийн бодибилдинг фитнессийн олон улсын тэмцээний талаар мэдээлнэ. Утас: 94841888

11.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас замын хөдөлгөөний бүсчлэлийн зохицуулалтын талаар мэдээлнэ. Утас: 11325044

11.00 цагт Засгийн газрын III байранд ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 7 сарын статистик мэдээллийг танилцуулна.

11.00 цагт Монгол бөхийн өргөөнд Казах курес бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагч нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 89001717

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.