“Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуягийг өчигдөр /2019.09.25/ Увс аймгийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ. Барилчилгааны үеэр арав гаруй цагдаагийн алба хаагч ажиллаж түүнийг Улаанбаатар хотноо авчирсан байна. 

Түүнийг дайчлан баривчилсан шалтгаан нь трансжендер иргэдийн талаар өөрийн цахим хуудаснаа мэдээлэл бичиж, тэдний эрхэнд халдсан гэх үндэслэлээр 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гаргажээ. 

 Г.Ганхуягийг трансжендер иргэдийг айлган, дарамталсан, биеэ үнэлж байхад нь баривчилсан гэх зураг, мэдээллийг тараасан гэх үндэслэлээр шалгаж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү хоёр хоногийн өмнө мэдэгдсэн билээ.