Сайн байна уу.. Би жирийн л нэг айлын эзэгтэй. Манай хүн анх нийлэхдээ секс хийхдээ идэвхитэй байдаг байсан, сүүлийн нэг жил бараг л гуйлгаж байж хийдэг болсон.

Байнга санаачилга гаргахаас сүүлдээ залхаад сүүлийн хэдэн сар гар хангалга хийж сурсан даа. Нөхрийгөө царай алдахгүй амар л байна одоохондоо. Харин байнга ийм байхаар эмэгтэй хүнд сөрөг зүйл байдаг болов уу. Хааяа бас муу бол дэмий ч юм шиг санагдах боллоо. Үүндээ дасаад өөр юмнаас таашаал авахгүй бол яана ч гэж бодох юм.