Сайн байна уу би нөхрийн хүүгийн хамт ам бүл 3лаа амьдардаг. Сүүлийн үед сэтгэл санаа тавгүй байнаа. Учир нь гэвэл ах бид 2.р эцэг өөр нэг эхээс гарсан.

Гэхдээ ах байнга л эцгээ аваад зайл, ээжийгээ би жаргаана л гэдэг, ээж ч танай эцэг чинь хүүг минь алах нь гээд л тэгнэ. Одоо ах эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг, 36.тай залуу. Архи ууж агсам тавьж аав бид 2-г хөөнө. Тэгэхээр нь аав хэрэлдэнэ тэгээд ээж миний хүү л гэнэ. Ер нь нэг иймэрхүү гэр бүлийн орчинд өссөн, миний бодлоор эмэгтэй хүн эр нөхрөө муулан муулан хамт амьдрах дэмий юм шиг санагдах юмаа. 

Хар залуугаараа л муулж амьдарсаных юмуу одоо аавыг минь хүндэлдэг хамаатан ч алга. Би ч аан Г-ын охин уу гэсэн үл хүндлэл дунд байх юм.  Намайг юм хэлвэл байнга доошоо хийж рекэтлэсэн аястай ярина, ээжийн хамаатнууд хүүхдүүд нь хүртэл. Би хэзээ ч бусдад хүндлүүлж үзсэнгүй. Ах эхийгээ жаргаана гээд нээх сүрхий 3-н өрөө байрандаа охинтойгоо орхиод өөрөө гадаад явсан. Эхнэр нь өглөөнөөс орой хүртэл ажилтай, ээж элэгний хавдартай сүүлийн үед эрс муудсан. Тэгээд ээж нь гэнэт цус алдаж ганцаараа үхэхээс айж байна. Асрамжийн газар явьяа эсвэл танайд очьё гэсэн. Тэгээд би манайд ирж болно хүрээд ир гээд байхад хүү маань манайд байхад яагаад байгаан гэнээ гээд хүүгээ л сонгох юм. Насан туршдаа л хүүгээ сонгох юм. Яг одоо С.Х.Д.н нэгдсэн эмнэлэгт муу хэвтэж байна. Би сахиж л байна. Тэгээд хамаатангууд ирэх юмаа. Ирээд бүгд бэр эгчтэй уулзаад, бэр эгчид мөнгө өгөөд явах юм. Надад юу ч хэлэхгүй, хүн ирчихлээ ээжийг сахиж бай гээд өөрөө уулзаад л хамгийн гол нь ээж насаараа аав, бид 2-ыг хэн ч биш болтол муулж үл тоосных байхдаа. Аавыг байсаар байхад бэрд л мөнгө өгнө
Яг юу хэлэх гээд байнаа гэвэл нэг бол амьдарсан шиг амьдар, нэг бол эртхэн сал муулан муулан насаараа амьдрах үнэхээр нэр хүндгүй байна. Өвчтэй хүн эргэж ирж байж аав бид 2-р үнэн үг хэлэх эрхгүй сууж байна. Үг хэлвэл үг сөрж хэрүүл хийх гээд л эсвэл доош нь хийгээд л нэг тиймэрхүү өөх ч биш булчирхай ч биш амьдрал сэтгэлийн там юм байна. Гомдоод байдаг хэлж чадахгүй тэвчээд хайрлая гэхээр дотроос гомдол хатгаад хөндий их хэцүү байна аа.