Сайн байцгаана уу. Би 23-тай эмэгтэй. Найз залуутайгаа бэлгийн харьцаанд ороод 3 жил болж байна. Гэтэл 2 хоногийн өмнөөс миний бэлэг эрхтэн их мэдрэмтгий дотуур хувцас хүрэхээр л өвдөөд ч байгаам шиг загатнаад ч байгаам шиг жирс жирс гээд байсан.

Өчигдөр харин загатнаад тэгээд жижиг бондгор юмнууд гарсан байна. Тэгээд маш өвчтэй болчихож. Би найз залуугаасаа өөр хүнтэй ойртож үзээгүй, найз залуу минь ч өөр хүнтэй ойртоогүйг би мэднэ. Бэлгийн ариун цэврийг 2-лаа сайн сахьдаг. Ямар нөлөөллөөс болж ийм юм гардаг юм бол? 18-нд найз залуугаа баярлуулах гээд эрхтнийг нь хөхөхдөө зүгээр ч хөхөөгүй мандирины шүүс дусааж байгаад долоосон. Тэр шүүс нь минийх рүү ороод тэгж харшилсан ч юм болуу гэж бодлоо, дараа нь усанд орж байхад хорсоод байсан тэгээд гайгүй болчихоор нь нээх тоогоогүй юмаа. Эсвэл би өдөр тутам байнга хэрэглэдэг тэрнээс болсон уу? Жирэмснээс хамгаалах өдөр тоотой эм ууж байгаа тэрнээс болсон уу?

Найз залуудаа хэлэх гэхээр өөрийгөө буруу ойлголт төрүүлчих болуу гэж санаа зовоод ядаж байхад найз залуу минь ямарч зовиургүй байгаа болохоор би өөрийгөө хэлвэл хамгийн түрүүнд өөрийг нь хуурсан байна гэж сэжиглэх байх даа. Амьдралд минь орж ирсэн анхны бас сүүлчийн эр хүндээ өөрт нь үнэнч байсныхаа төлөө буруу ойлголт төрүүлмээргүй байна. Энэ муухай юмыг эмчид үзүүлэхээс өмнө жор мэддэг эмчээс зовлон үзсэн эмгэн дээр гэдэг болохоор анагаахаас өмнө ардын уламжлалаар эдгээх арга байдын болуу гэж асуух гэсийн. Элдэв үгээр доромжлохгүй байхыг хүсье. Би хүссэн бүхэнтэй нь унтаад явдаг хямдхан бүсгүй биш шүү.