Монгол Хятадын цахим сэтгүүлчдийн хамтарсан "70 жилийн гэрч" сурвалжилгын баг  энэ сарын 13-нд /2019.10.13/  ӨМӨЗО-ны Тунляо хотын Хорчин Зүүн гарын хойд хошууны Удантал Батцагааны цэцэрлэгт хүрээлэнтэй танилцсан юм.

Хорчин зүүн гаран хойд хошуун дахь Уданталын батцагаан модны цэцэрлэгт хүрээлэн нь ӨМӨЗО-ны зэрэглэлийн экологийн хамгаалалтын орон юм. Уг хүрээлэн нь 23 мянга гаруй га талбайтайгаас 10 мянга гаруй га газарт нь батцагаан мод ургадаг байна.

Цэцэрлэгт хүрээлэнгийн эргэн тойрон, орчинд 50 ой хамгаалагч ажилладаг бөгөөд уг хүрээлэн дэх модод нь байгалийнхаа жамаар ургаж байгаа нь энэ аж. 

Хүрээлэн дэх батцагаан моднууды дийлэнх нь 50- 500 жилийн настай бол 500-1000 жил хүртэл насалсан мод ч байдаг.

Батцагаан нь ховор нандин үнэт модны төрөлд багтаж, навч нь тав салаалдгаараа бусад модноос ялгардаг бөгөөд дорнын цагаан өрвий, бүргэд зэрэг ховор шувуудын төлжих таатай нөхцөл болж өгдөг байна. Үүнээс гадна гөрөөс, туулай, гургуул зэрэг 50 орчим зүйлийн ан амьтан энэхүү цэцэрлэгт хүрээлэнд "аж төрдөг". 

Намрын улиралд буюу 10-р сарын 10-20-ны өдрүүдэд батцагаан модны навч нь олон өнгөөр солигддог.  Байгалийн үзэсгэлэнт энэ үеийг тохиолдуулан Хорчин Зүүн гарын хойд хошуу жил бүрийн 10-р сард Уданталын Батцагааны наадмыг зохион байгуулах болсон байна.

Уг цэцэрлэгт хүрээлэнгийн зургуудаас хүргэж байна.

Бэлтгэсэн: 

Болор

А.Баярмаа