Хүүхэд багачууддаа “Ач тусын тухай үлгэрүүд” цувралаараа танил болсон “Альфа паблишинг” ХХК энэ удаад эрхлэн гаргадаг номынхоо баатруудыг тайзнаа амилуулжээ.  Улмаар энэ сарын 28-31-ны өдрүүдэд Монголын хүүхдийн ордны тайзнаа 15:00 цагт тоглох гэж байна.

Энэ бол Өгөөмөр охин Өэлүн, Тусч охин Бөртэ, Эрдэмт охин Сорхугтани, Сониуч охин Есүгэн, Цэцэн охин Мандухай гэсэн таван дүрээс бүтэх “Эрдэнийн гэрэлт судар ба Мандухай охин” хүүхдийн жүжиг юм.

Хүүхдүүд бага наснаас нь түүх уламжлалыг таниулах, тэдэнд бусдыг хайрлах, байгалийг танин мэдэх, ёс заншлаа дээдлэх ухагдахууны суулгахад энэ жүжгийн гол зорилго.

“Эрдэнийн гэрэлт судар ба Мандухай охин” гэх найман үзэгдэлт адал явдалт хүүхдийн жүжигт таван хатдын бага насны дүрүүд нэг дор гарах юм. Муу санаат хар хүчний өөрийн болгохоор хайж байсан шидэт гэрэлт судрыг Мандухай охин олж, хар муу санаатнуудыг атгаг  санааг хязгаарласнаар тэдэнд хөөгдөн, цаг хугацаагаар аялна. Энэ үедээ бусад хатадтай таарч тэрхүү судрын учрыг тайлж, дайснаа дарсан тухай үйл явдал гардаг байна.

Эцэг эхчүүд та бүхэн тасалбарыг www.ticket.mn болон 91991194, 90080205, 85050208, 88881811, 95009211 дугаарын утсаар захиалан хүргүүлж авах боломжтой