Миний бие нэгэн Монголын томоохон их сургуулийн төгсөх курсын оюутан. Оюутан болоод гэр бүлтэй болж 2 ч удаа төрсөн бага маань одоо 5 сар хүрч байна.

Хүүхэд шуухад гэсээр сурлага хичээлээсээ маш их хоцрогдсон тааруухан сурлагатай оюутны тоонд ордог. Зарим багш нар ар гэрийн асуудлыг аль болох ойлгож дэмжих нь бий. Диплом бичих болж удирдах багшаа сонгох болоход миний байдлыг арай илүү мэддэг багшаа би сонгосон юм л даа. Надад их сайн яриа хөөрөөтэй хүүхэд шуухадыг минь байнга асуудаг нэг багш байлаа. 50 гаран насны нилээн нэр хүндтэй профессор багш. Гэтэл өнөөдөр багшаасаа дипломийн тухай асуухаар ортол туслах багштайгаа байж байлаа. Гэтэл юм тайлбарлаж байгаа нэрийдлээр эхлээд мөр нөхөрсгөөр илснээ нөгөө багшийн нүдийг хариулж байгаад бэлхүүснээс тэврэх илэхийн завсар юм болов. Би бүр итгэж өгөхгүй яахаа мэдэхгүй юу ч анзаараагүй дүр эсгэсэн. Цаашдаа би яах болж бнаа дипломийн удирдагч болохоор би байнга тэр багш дээр ирэх хэрэг гарна. Би яаж ямар хариу үйлдэл үзүүлэх ёстой юм бэ? Надад маш муухай сэтгэгдэл төрж байна. Надад зөвлөөд өгөөч хүмүүсээ.