Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Ц.Шинэбаатар нарын хэргийг прокурорт шилжүүллээ
2019/11/05
Таны харж байгаа энэ барилга бол Хүүхдийн номын сан. Өдгөө энэ барилгын байранд Худалдаа хөгжлийн банк байрлаж байгаа.
Тэгвэл энэ барилгад Хөгжлийн банк байрлалаг бөгөөд уг барилгын 11, 12-р давхарыг худалдан авсан байгаа юм. Ингэхдээ зах зээлийн ханшаас хэт өндөр үнийн дүнгээр буюу 27 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байдаг. Тодруулбал, Хөгжлийн банкны ТУЗ-ийн тогтоолоор гэрээ байгуулахыг гүйцэтгэх удирдлага Н.Мөнхбатад зөвшөөрсүгэй гэсэн шийдвэрийг ТУЗ-ийн дарга Ц.Шинэбаатар гаргасан байдаг.
Тиймээс АТГ-аас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, тус банкны ТУЗ-ын дарга асан Ц.Шинэбаатар нарыг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгасан. Улмаар яллах дүгнэлттэйгээр хэргийг прокурорт шилжүүлжээ.
Прокурорын байгууллагаас хэргийг хянан хэлэлцээд хэргийг шүүхэд шилжүүлэх юм. Шүүхээс Хөгжлийн банкны ТУЗ-ийн тогтоолоор гэрээ байгуулахыг гүйцэтгэх удирдлага Н.Мөнхбатад зөвшөөрсүгэй гэсэн шийдвэрийг ТУЗ-ийн дарга Ц.Шинэбаатар нарыг гэм буруутай ээхийг эцэдэн шийдвэрлэх юм.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
Зочин · 2019/11/05
1м2 ийг 60 сая төг-өөр авсан юм байна. Алтаар барьсан барилга юм уу.