"Хөгжмийн ля нот хамгийн цэвэр тунгалаг, 440 герцээр хэлбэлзэж дуугардаг учраас хамгийн сонсголонт сайхан уран бүтээлийг туурвихыг эрхэм зорилгоо болгосон Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд 440Hz Records-н шинэ уран бүтээлчдийнхээ бүтээлээр гэнэтийн бэлэг барьсаар байгаа билээ.

Налгар намрын үдэш "Зүүдний хаалган дээр" нэртэй уран бүтээлээ дэлгэж, олон мянган залуусыг "төгс" зүүдний ертөнцөөр аялуулсан. Ийнхүү дуучин Д.Болдын шинэхэн клипийн араас түүний тусгайлан зориулж зохиосон "Тал нутгийн охин" ятга хөгжмийн эгшгийг гайхалтайгаар мэдрүүлж, дахин давтагдашгүй хоолойгоороо залуу дуучин Ариу буюу Ж.Ариунжаргал амилуулсан юм. Тэдний энэхүү олонд таашаагдсан бүтээлүүдийн араас ирэх долоо хоногт гурав дахь уран бүтээлчийн цоо шинэхэн хэний ч сонсож байгаагүй, хаана ч эгшиглээгүй бас нэгэн гайхамшигтай дуу цацагдахаар ээлжээ хүлээж байна. Хэнийх байх бол?