Сайн байцгаана уу? Харш жилтэй хүн үнэхээр таарч тохирдоггүй юу? Зөвлөөч. Би жирэмсэн болоод ээждээ хэлтэл ээж маань 2 дүүтэйгээ нийлээд намайг бөөд үзүүлж аль болох төрүүлэхгүй найз залуугаас минь салгах шалтаг олж нөгөө бөө нь ч үзээд харш жилтэй юм байна амьдрах итгэл алга 5 жил ч болохгүй зовно, аав чинь мэдээгүй юу мэдвэл ч бөөн юм болхоор байна нтр гээд.

Тэгсээр байгаад төрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан 3 сартай үрээ авхуулчихсан. Тэгээд намайг тэрэнтэйгээ таарч тохирохгүй юм байна сал гээд, гэсэн ч би салж чадахгүй байна ээж эгч эдр бол салчихсан чухам ганцаараа яваа л гэж бодож байгаа би яг яах ёстой вэ? Бага сага ч болов зөвлөгөө өгөөч муу муухай үг битгий хэлээрэй