Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу гурван өрөө байрандаа оржээ
58 минутын өмнө

Өнгөрөгч зургаадугаар сарын 9-нд Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбууг Ерөнхий сайд Н.Учрал хүлээн авч уулзаж, 3 өрөө байрны батламж олгосон билээ. Тэгвэл тэрбээр саяхан байрандаа оржээ.
Түүнд байр гардуулах үед С.Шаарийбуу "Малайзад амь насаа алдсан охиныхоо төлөө, хэргийг үнэн шударгаар шийдвэрлүүлэх гэж 20 жил зүтгэхдээ, хоёр өрөө байраа зарж аав хүний ёсоор бүхий л боломжоороо хичээсээр ирсэн. Одоо ч үнэн мөнийг нь тогтоолгохын төлөө явж байна. Айлын зуслангийн зуны байшинд олон жил амьдарсан. Ганц өвөл ч гэсэн тухтай байхсан гэж боддог байлаа. Гашуун нулимсаа залгиж явсан. Баярын нулимсаа ил гаргах өдөр ирдэг юм байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байлаа.






