Д.Одбаярын ҮХЦ-ийн даргаас чөлөөлөх асуудлыг хаалттай хэлэлцэнэ
2019/11/22
Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан өнөөдөр болно. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлтийг нь хэлэлцэх гэж байна. Энэ асуудлыг Цэцийн гишүүд тайван байдалд нухацтай хэлэлцэх шаардлага байгааг харгалзан, хуралдааны хэвийн ажиллагааг хангах үүднээс хаалттай горимоор хийхээр болов. Хуралдаанаас гарах шийдвэрийг бид эргэж мэдээлэхболно.