Mонголын загварын ертөнцийн хамгийн том ёслол болох ‘Гоёл’ наадам өчигдөр /2019.11.30/ Соёлын төв өргөөнд болж, отгон топ модель тодорлоо.

Загварын хүрээллийнхний хүсэн хүлээсэн 32 дахь удаагийн ‘Гоёл-2020’ наадмын  отгон Топ моделиор загвар өмсөгч Д.Долгион өргөмжлөгдлөө. Шагналыг өнгөрсөн жил Топ моделиор тодорсон Н.Сарнай гардуулж өгсөн юм.

Тэрбээр “Энэ наадам бол Монголын загварын түүхэн дэх хамгийн том наадам. Тэр ч утгаараа энэ их нэр хүндийг дааж явах үүрэг хариуцлага надад оноогдлоо. Маш их баярлаж, сандарч байна. Цаашдаа маш олон зүйлийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байна” гэв.