"Мисс интернэшнил-2007” тэмцээний ялагч Б.Гэрэлчулуун мисс гэдгээсээ илүү  “Тусгай салаа” кинонд Номин гэх тусгай салааны ахлагчийн дүрээр олноо танил болсон билээ. 

Тэрээр нас ойролцоо нэгэн бизнесмэн залууг амьдралынхаа ханиар сонгосон бөгөөд түүний хайрыг булаасан залууг Онон гэдэг. Өдгөө хосууд хоёр хөөрхөн охинтой өнөр бүл болсон.

Мисс ээж маань тун саяхан бол өндөрлөсөн "Гоёл наадмын" тайзнаа гунхаж явна лээ. Ингээд түүний "өөрчлөлт"-ийг хүргэж байна. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхээр жин нэмдэг энэ асуудлыг Гэрэлээ тойрч биш дайрч гардаг бүсгүйчүүдийн нэг. Гэхдээ мисс болохоороо өөрийн нормдоо хурдан орчихдог ажээ.