Жүдо бөхийн “Чиндао Мастерс-2019” тэмцээн БНХАУ-ын Чиндао хотноо пүрэв гарагт эхэлж, өчигдрийн байдлаар 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн билээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг аваргын төлөө Косовогийн К.Дистрияд базари үнэлгээгээр ялагдаж мөнгөн медалийн эзэн болсон бол эрэгтэй 66 кг-д Монголоос 2 бөх гарч барилдаж,  Г.Хэрлэн мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртэв.

Өнөөдөр Монголын 6 жүдоч татамид гарч  барилдаж байгаа юм. Эрэгтэйчүүдийн 81 кг-д зодоглож буй ДАШТ-ий алт, хүрэл медальт Саеид Моллаей эхний тойрогт Италийн бөх Кристиан Парлатод цэвэр ялагдав.