Дэлхийн мисс тэмцээнд улсаа төлөөлөн оролцож тун амжилттай оролцон олноо танил болсон А.Баярцэцэг загвар өмсөхөөс гадна жүжиглэх авьяастай нэгэн.

Түүний хувьд  2014 онд АНУ-ын “Netflix” компанийн  бүтээл Марко Поло кинонд тоглосон бол 2018 онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд тоглож байсан . Хамгийн сүүлд л гэхэд тэрбээр өнгөрсөн оны сүүлэр буюу 11 сард  “Хөх тавилан” уран сайхны киноны гол дүрээр олон улсын кино наадмаас шагнал хүртсэн юм. 

2019 оны арваннэгдүгээр сарын 20-25-нд Италийн Флоренц хотод болсон 41 дэх удаагийн Флоренцийн “Олон улсын эмэгтэй кино уран бүтээлчдийн наадам”-аас “Шилдэг жүжигчин” шагналыг хүртжээ. Найруулагч Т.Алтантуяа хань В.Агартайгаа хамтран “Хөх тавилан” уран сайхны кино бүтээж, гол дүрд нь мисс А.Баярцэцэг Бадамцэцэг гэх бүсгүйн дүрд тоглосон юм.

Тэгвэл энэ удаад мисс бүсгүй шилдэг хөлбөмбөгчинтэй хамтран рекламанд тоглосон талаараа ийн бичжээ. "Англи дахь анхны рекламны зураг авалт.  Adidas брэндийн рекламны зурганд Пример Лигийн тоглогч, Солонгосын үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, дэлхийн хамгийн шилдэг баруун жигүүрийн довтлогчдын нэг Son Heung Min-тай хамтдаа орлоо" хэмээн бичсэн байв. 

Сон Хенг-Мин нь /1992 оны долоодугаар сарын 8-нд Өмнөд Солонгосын Канвондо мужийн Чунчон хотод төрсөн) Өмнөд Солонгосын одоо цагийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин бөгөөд одоогоор Английн хөл бөмбөмөгийн дээд лигийн Тоттенхэм Хотспур клубт хүчин зүтгэдэгээс гадна Өмнөд Солонгосын шигшээд тоглодог нэгэн.