Зөндөө уншлаа гэвч надаас өөр хэн намайг сайн мэдэх юм бэ. Надад ямар буруу байгаа билээ гэж бурууг өөрөөсөө хайхыг аль болох боддог.

Заримдаа унтахаа болиод ажил төрлөө бод л доо гэж гуйна за гээд л унтаад байна өдөр шөнөгүй кино үзээд хэвтчихнэ. Би өөрийгөө бас буруу ойлгуулахаар бичсэн бололтой. 4 жил бага хугацаа биш үнэхээр хүүхэд асуудал байсан бол хүүхэдтэй гээд хэлэхэд нь би салж болох л байсан. Хүүхдийнхээ ээжээс салаад ахиад 1 бас цаана байсан ч юм билүү би яаж мэдэхийн. Түүнийг бодсондоо л хэдий болтол салж нийлж хэдэн хүн ээж аавдаа, охиндоо ээж нь болно гэж танилцуулах вэ дээ гээд. Анх намайг орхиод явж байхад гуйж байлаа. Таг сураггүй яваад өгсөн 4 сар болоод эргээд гуйгаад ирсэн би ахиад л уучилсан хүлээж авсан. Сувай явбал таарна энэ тэр гэсэн байна яагаад манайхан нэг бол сүрхий худлаа сайн хүний дүрд тоглоод үгүй бол аль болох хүний мууг хайгаад байдаг юм бол. Би хүүхэдтэй болсон ажилгүй гэртээ хэвтэж байгаа өөрийн орох орон байргүй хүнтэй тэгээд бас нэг хүүхдээ ээж аав дээрээ албатай юм шиг байлгачихсан байхад ахиад нэг хүүхэд гэж бодоод чамайг ажил төрөлтэй аятайхан болохоор би ч бас амралтаа аваад гэртээ суучихаар яаж болгох вэ гээд авхуулчихсан. Манай найз за гэх нь хаашаа юм тэгж болохгүй гэж хэлээгүй.

Дараа нь ахиад жирэмсэлсэн ажил ихтэй ядраад өөрөө ч мэдээгүй нэг мэдэхэд л зулбачихсан. Тэгэхэд бас юу ч болоогүй юм шиг гэртээ хэвтэж л байсан. Намайг ажил дээрээсээ бөөн юм болоод эмнэлэг яваад ирж байхад хүний урманд одоо яана аа гайгүй юу гэж хэлээгүй дээ. Анхнаасаа ажилтай компаньтай ч байгаагүй эргэж ирээд цуг байж эхэлсэн хэдэн сар гэртээ хэвтсэн тэгж байж нэг юм компань байгуулаад ажил аваад ажиллаж эхэлсэн. Гайгүйдээ гайгүй ихэнхидээ хүмүүсд цалин энэ тэрийг нь өгч чадахгүй дандаа хүний хараал иднэ цаад газар нь бас өгөхгүй хэдэн ажилчиндаа худлаа яриад байна худлаа яриад байна. Өөрөө нэг газар аятайхан болгоод байхгүй хэдэн газар ажил аваад олон юман дунд өөрөө ороогдоно.

Тэгээд бас болоогүй тэр хавийн нярав нягтлан гээд утас энэ тэрээр алцганаад салахгүй тэр буудалд заваарч хоносон нь зүгээр хогийн шаварчин архичин банди нар ярьсан шоучин жаахан охин. Хөөрхий би тэдний дэргэд боловсролтой ажилтай амжиргаатай. Ядаж арай аятайхан хүнтэй заваарч явсан бол бас яах вэ. Хүүхдийн тухайд цуг аваад унтаагүй миний буруу гэхдээ та нар худлаа сайн хүн болох гэж юун сүртэй хараалын үг энэ тэр хэрэглэж бичдэг юм. Өөрсдөө ийм байдалд орвол яах вэ би 3-4 жил байнга харааж загнасан болж байна уу би эмэгтэй хүн шдээ баярламаар байна гэх мэт…

Ер нь нэг нэггүй хүний амьдралыг бусад хүн мэдэхгүй болохоор ингэж бичих дэмий юм байна…