Улс төрчдийн шоу: Сонгогчдоо хот хөдөөгөөр нь ялгав
2020/02/04
Энэ жил сонгуультай. Шинэ он гарснаас хойш ахмадуудын маань магнай тэнийж байна. Өчигдөр тэтгэвэр нь бууж, өр зээлтэй сар шинийн баярыг угтах нь гэсэн айдасгүй болж сэтгэл тэнэгэр сууна. Ердөө дөрөвхөн сарын дараа мэргэн ард сонголтоо хийх нь ээ.
Тэгвэл улс төрчид маань сонсогчдоо хот, хөдөөгөөр нь ялгаж авч байгаад л тойргоо хуваачихлаа. Амьхандаа ялагдах магадлал өндөр газраасаа бултаж, сонгочих байх гэсэн хөдөөгийн тойргоо бараадаж байгаа царайтай бололтой. Гэсэн ч 21-р зууны тэр тусмаа өнөө жилийн сонгуулийн сонгогчид сонголтгүй нэр дэвшигч дэвшүүлчихгүй бол ухаанаа уралдуулж, сонголтоо зөв хийхээр эртнээс бэлтгэгдсэн гэдгийг тэд мэдэхгүй л байгаа юм даг ууд аа.
Одоогийн засагт олонхи болсон МАН хөдөөг сонгож, АН нийслэлд үзэж тарахаар сонгуулийн тухай хуулиндаа өөрчлөлтийг оруулав. Тодруулбал, найм дахь удаагийн УИХ-ын сонгууль улс даяар 29 тойрогтойгоор явагдана. 20 тойрог нь орон нутагт, харин Улаанбаатар хот 9 тойрогтой байна.
Аймаг болгон нэг тойрог гэхдээ Дундговь, Говьсүмбэр хоёр аймгийг нийлүүлэн нэг тойрог болгосон. Нийслэлд Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэн нэг тойрог болгож байгаа бөгөөд хамгийн олон хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд тус бүр хоёр тойрогтой. Ингээд бусад дүүргүүд тус бүр бие даасан нэг тойрог байх юм.
Харин тойрогт ногдох мандатын тухайд Булган, Говь-Алтай, Дундговь-Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар аймаг тус бүр хоёр, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг тус бүр гурван мандаттай байна. Улаанбаатар хотын тухайд Багахангай-Багануур-Налайхыг нийлүүлсэн нэг хоёр, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргүүд тус бүр гурав, Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн хоёр тойргийн нэг хоёр, нөгөө нь гурав нийлээд тус бүр таван мандаттай байна. Өөрөөр хэлбэл, Шинээр сонсогдох засаг Улаанбаатараас сонгогдсон 24 гишүүн, орон нутгаас сонгогдсон 52 гишүүнтэйгээр танхимаа бүрдүүлнэ гэсэн үг юм.
Ийнхүү тойргоо хувааж авсан намууд хэрхэн өрсөлдөж, сонгогчдынхоо итгэлийг даах юм бол доо харж л суух үлдлээ.
Зочин · 2020/02/05
bat · 2020/02/04
Одоо олны танил эрхмүүдэд итгэл бүү өг шинэ хүн өөр нам сонгоцгоое шинэ хүмүүсийг хуучин төр нь хянана хөдөлгөхгүй энгээд төр хяналтанд орж ард түмэн хожноо