ХӨСҮТ-д болон Говьсүмбэр аймагт тусгаарлагдсан иргэдээс коронавирус илрээгүй гэв
2020/02/19

Эрүүл мэндийн яамнаас энэ сарын 19-нд коронавирусийн тархалтын талаарх сүүлийн үеийн мэдээллийг хүргэлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван иргэн, Говьсүмбэр аймагт тусгаарлагдсан 2 иргэн гээд нийтдээ таван хүний шинжилгээний хариу гарлаа. Тэднээс коронавирус илрээгүй. Одоогийн байдлаар тусгаарлагдсан хүн байхгүй" гэсэн юм.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "2020 оны хоёрдугаар сарын 19-ний 10:00 цагийн байдлаар ковид-19-ийн халдвар авсан хүний тоо 75,182, нас баралт 2,009 байна. Сүүлийн 24 цагт шинээр бүртгэгдсэн тохиолдол 1,851 байгаа бол нас баралт 137-оор нэмэгджээ.Хятадаас гадна дэлхийн 25 улсын 900 тохиолдол бүртгэгдсэн.
Шинэ коронавирусийн халдварын тохиолдлуудад хийсэн судалгаагаар өвчлөлийн
- 81 хувь нь хөнгөн,
- 14 хувь нь дунд
- 5 хувь нь нэн хүнд байна.
Өнөөдрийн байдлаар БНХАУ-д эрүүл мэндийн 3,019 ажилтан халдвар авснаас 14.6 хувь нь маш хүнд байгаа. Одоогоор Хятадад 80 гаруй эмнэлзүйн туршилт судалгаа хийгдэж байгаа бөгөөд эхний үр дүн дөрөвдүгээр сард гарна" гэлээ.






 
                                 
                                 
                                 
                                 
                                .png) 
					 
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
					
 
						 
						 
						 
						 
                     
                    
Зочин · 2020/02/19