Улсын Онцгой комиссын шийдвэрээр 2020-2021 оны хичээлийн жил наймдугаар сарын 15-наас эхлэхээр боллоо. Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгахаар болсонтой холбоотойгоор ирэх хичээлийн жилийн эхлэх хугацааг сунгахаар болсон гэдгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг мэдээллээ.

Хөл хориог сунгасантай холбоотойгоор Элсэлтийн ерөнхий шалгалтыг сонгуулийн дараа буюу зургадугаар сарын 24-нээс хойш авна.

Харин энэ хичээлийн жилийн сурагчдын амралт хугацаандаа буюу зургадугаар сарын 15-наас эхлэхээр болжээ. Багш нарын амралтын хуваарьт мөн өөрчлөлт орохгүй бөгөөд дөрөвдүгээр сарын 30-наас эхлэн долоон долоо хоногийн турш бямба гарагт хичээлэх юм байна.