Загварын тайзнаас бууж, бизнест хүч үзээд буй А.Чингүүнийг үзэсгэлэнт гэргий, хоёр хүүхдэдээ хариуцлагатай сайн аав, нөхөр нь байхын зэрэгцээ хоббигоо хөгжүүлж, ажил хэрэг болгон бусдад үлгэрлэж яваа залуу үеийн төлөөлөл билээ. 

Түүний хувьд “Их Засаг”-ийн Н.Ням-Осорын охин хөтлөгч Ундралтай дэр нэгтгэсэн бөгөөд бизнесийн салбарт “Хүннү” группээ удирдан ажилладаг. 

Тэрбээр өнгөрсөн шөнө автомашинаасаа буух үеэр бусдын халдагад өртөн их хэмжээний бэртэл авсан болохоо цахим орчинд бичлэг хийж үлдээжээ.

Бусдын халдлагад өртсөн А.Чингүүний нүдний ухархай цөмөрч, хүнд гэмтсэнээс гадна түүний гар утсыг дээрэмдэн авсан этгээдүүд түүний фэйсбүүк хаягийг ашиглан бусдыг гүтгэн доромжилсон пост оруулсан байсан гэдгийг тэрбээр мөн хэлжээ. 

Зарим эх сурвалжийн ярьж буйгаар Г.Батхүү агсны хүү Б.Ганбаа тэргүүтэй залуус УИХ-ын гишүүн Н.Учралын хүргэн Б.Чингүүнийг бүлэглэн зодож танхайрсан гэх албан бус мэдээлэл байгаа юм. 

Энэ талаар Б.Чингүүний эхнэр Н.Ундрал өөрийн цахим хуудсандаа:
Хүнийг ийм болтол нь зодсон байна. Найз найз гэж нөхөрлөөд найзыгаа ингэж зодсон байна. Зодсон хүн нь Батхүү агсны хүү Ганбаа тэргүүтэй нөхөд.Ганбаа гэдэг хүн үү араатан юмуу? Ямар нийгэм юм бэ? Тохиролцоё гээд гүйж байна гэжээ.