Олноо Буянгийн Жагаа хэмээн танигдсан Б.Жаргалсайхан сүүлийн үед цахим ертөнцөд идэвхитэй байх болсон. Тэрбээр энэ удаад Эрүүл мэндийн Дэд сайдаар ажиллаж асан Ж.Амарсанаагийн талаар дараахыг өгүүлэв.

Харвардын эрдэмтэн Гилберт гэгч коронавирусийг БНХАУ-ын захиалгаар бүтээсэн гэдгийг зарлачихлаа. 1,5 сая ам.доллараар захиалган бүтээсэн коронавирусээ хятад хоёр иргэн дээрээ туршжээ. Эхэндээ хүний биед амьдрах эсэх нь тодорхой бус вирус огцом хөгжиж тээгч биеэ зад татаад зогсохгүй ойр тойрноо эзлэн түрэмгийлсэн байдаг. Энэ аймшигтай мэдээг барууны хэвлэлүүд ихээр бичиж байгаа билээ. Улбаалан өгүүлэхэд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Лу.Болд нар дэд сайд асан Ж.Амарсанаа, М.Энхболдын эхнэр тэргүүтэй хэд хэдэн нөхдийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн.
Учир юу гэвээс Ж.Амарсанаа тэргүүтэй нөхдүүд Хан-Уул дүүргийн 800 хүүхдэд эм, вакцин тарьж тодорхой хугацааны дараа цусыг нь авч хил давуулсан байдаг. Гадны улсын эмийн компанийн захиалгаар ийм зүйл хийсэн нь тодорхой юм. Нэг хүнд эм, вакцин туршихад 300 ам.доллар байдаг бөгөөд Ж.Амарсанаа бизнес хийсэн хэрэг ээ.
Хэрвээ коронавирус тарьсан бол... Бодохоос аймаар биз дээ. Ийм боломж, нүх сүв байна гэдгийг монголчуудад Ж.Амарсанаа гэгч үлгэрлэн үзүүлсэн билээ.