Баянхонгор аймгийн Шинэжинст сумын хоёрдугаар багт байрлах шатахуун түгээгүүрийн ажилтан, 49 настай А-г ажлын байран дээрээ байхад нь үл таних зургаан этгээд айлган сүрдүүлж, машиндаа шатахуун хийлгээд зугтжээ.

Цагдаагийн байгууллагаас дээрх хэргийг шалгаж, ШТС дээрэмдсэн этгээдүүдийн унаж явсан автомашины марк дугаарыг тогтоон, хэрэгтнүүдийг илрүүлсэн байна. Одоогоор уг хэргийг  Баянхонгор аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байгаа аж.