ХБНГУ-ын Дрезден дүүргийн шүүхэд хар тамхины хэргээр шүүгдэж буй Дэд консул, Тагнуулын дэд хурандаа Б.Баттүшигийн IphoneX гар утасны нууц үгийг тус улсын тусгай албанхан тайлж, доторх мэдээллүүдийг нь орчуулж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ.

Германы saechsische сайт “70 кг хар тамхийг дипломат дугаартай автомашинаар тээвэрлэж яваад баригдсан Б.Баттүшигийн гар утасны нууц үг нь  “051007”

байсан. Уг нууц үгийн сүүлийн гурван орон нь Английн хатан хааны агент Жеймс Бондын кодтой ижилхэн байна. Тагнуулчтай киноны дүрээс хуулбарласан нууц үг нь найдвартай байж чадсангүй” хэмээн элэглэсэн байв.

Турк Улсын Истанбул дахь консулын газарт Дэд консулаар ажиллаж байх үедээ 70 кг хар тамхи тээвэрлэж яваад үйлдэл дээрээ баригдсан Б.Баттүшигийг ХБНГУ-ын Дрезден дүүргийн шүүх 2019 оны арванхоёрдугаар сард шүүж эхэлсэн юм. Гэвч уг шүүх хуралд гэрчээр зайлшгүй оролцох ёстой хүмүүс нь коронавирусийн улмаас хөл хоригдсон учраас арга буюу шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа юм байна.

эх сурвалж: www.livetv.mn