Үндэсний их баяр наадмаар эрлийз гурван насны ангилалаар хурдан морины уралдаан зохион байгуулах шийдвэрийг өнөөдөр танилцуулсан билээ.

Аймаг, сумдын салбар холбоод болон нутаг нутгийн уяачдын зүгээс Үндэсний их баяр наадмаар эрлийз 3 насны ангилалаар хурдан морины уралдаан зохион байгуулах шаардлагыг Монголын морин спорт, уяачдын холбоонд ирүүлсэнийг үндэслэн тус холбоо нь өөрийн цахим сайт дээрээ санал, асуулга явуулахад дийлэнх уяач /80 орчим хувь/ нь эрлийз 3 насны ангилалаар уралдаан зохион байгуулахыг дэмжиж санал гаргасан байна.

Иймд Монголын морин спорт, уяачдын холбоо аймаг, сумдын салбар холбоод, нутаг, нутгийн 3000 гаруй уяачийн гарын үсэг бүхий шаардлага, холбооны morinerdene.mn вэбсайт дээр явуулсан цахим саналын тайланг нэгтгэн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд хүсэлт гаргасныг Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо хурлаараа хэлэлцээд Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар эрлийз 3 насны ангилалаар хурдан морины уралдаан зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг дэмжиж шийдвэр гаргасан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо болон хурдан морины салбар хороонд 120 мянган уяачдынхаа өмнөөс баярласан талахрсанаа илэрхийлж байгаагаа мөн тус холбооны удирдлагууд мэдэгджээ.