Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэлж, орон даяар явагдаж байна.

СЕХ-ноос санал хураалтын ирцийн мэдээллийг өнөөдөр 12:00, 15:00, 19:00 цагт олон нийтэд мэдээлнэ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үр дүнд 21 аймаг, нийслэлээс 816 төлөөлөгч, 330 сум, 9 дүүргээс 7,353 төлөөлөгч сонгогдох юм. 

Санал хураалт оройн 20:00 цагт дуусна. Сонгогч Та амны хаалтаа зүүж, иргэний үнэмлэхтэйгээ очиж саналаа өгөөрэй. 

Сонгуулийн Ерөнхий Хорооноос хурлын төлөөлөгчөө сонгох сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа. Сонгуультай холбоотой бүхий л мэдээллийг та 1800-2800 дугаараас лавлах боломжтой. Саналын хуудсыг хэрхэн бөглөх заавартай танилцана уу.

САНАЛЫН ХУУДАС БӨГЛӨХ ЗААВАР: