Хүүгээ ганцаараа өсгөөд найман жил боллоо. Хүүгийн маань аав 3 хүүхэдтэй эхнэртэй болсон. Түрүү жил гэрлэлтээ цуцлуулахдаа тэтгэмж тогтоолгосон боловч өрөвдөөд огт аваагүй.

Гэвч хэд хоногийн өмнө хүү маань бэртээд хагалгаанд орохоор болов. Хадам ээждээ хэл дуулгалаа. Гэвч өнөөдөр залгасанаа ганц хүүхэд аваад явчиж чадахгүй хүүхэд зовоогоод тамлаад гээд залгаж байна. Тэр хүнийхээр би яах ёстой байсан юм бол өдий хүртэл бид 2 өөрсдөө болгоод л ирсэн. Хагалгааны зардалын талыг нь ядаад өгчих тийм хэцүү байгаа юм байхдаа. Гурван хүүхэдтэй бас банкны зээлтэй, одоо байгаа эхнэр нь айхтар хүүхэн, хэл амтай,  тэтгэмжээ нөхөж авна гэвэл хэл аманд оронд хүүд минь бас муу юм болов уу? Яах вэ