Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 9-ний өдөр улсын хэмжээнд 22,993 хүнд PCR шинжилгээ хийхэд 21 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. 

Шинээр илэрсэн тохиолдлууд

  • нэг нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагчаас илэрсэн. Ингэснээр зөөвөрлөгдсөн тохиолдол 409 болж байна. 
  • ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас илэрсэн.

19 нь шинээр үүсээд байгаа кластер голомтоос бүртгэгдсэн. Үүнд:

  • БГД-ийн 6 дугаар хорооны 65, 12 дугаар байрны хүмүүсийн хоёр дахь давтан шинжилгээнээс 8 хүнд халдвар илэрсэн
  • Голомт идэвхтэй байгаа Мөнххада компанийн нэг ажилтны гэр бүлийн 4 хүнээс
  • "Ачтан" эмнэлгийн нэг ажилтны гэр бүлийн хавьтлуудаас илэрсэн. Үүний нэг нь "Сонгдо" эмнэлгийн лабораторийн эмч ажилтай хүн.

Ийнхүү улсын хэмжээнд COVID-19-ийн батлагдсан тохиолдол 1,429 боллоо. Үүнээс дотоодын халдвар 1,020 болж байна.  

Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.