Сүүлийн 24 цагт 13200 хүнд шинжилгээ хийхэд 77-д коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 3153 болж, дотоодын халдвар 2634 боллоо. Нийт 2442 буюу 77 хувь нь эдгэрчээ. Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрчээ. Шинээр батлагдсан 77 тохиолдол нь Улаанбаатарт бүртгэгдэж нийслэлийн халдварын тохиолдол 2306 боллоо.

Тэдгээр 77 хүнээс 71 хүн нь ойрын хавьтлаас илэрсэн бол 5 хүний халдварын эх уурхайг тодорхойлох тандалт хийгдэж байна. Тэдгээр таван хүн оршин суугаа байршил нь СХД-ийн 33, 35, 36-р хороо, СБД-ын 2-р хороо юм. Нэг шинэ голомт бүртгэгдсэн ба түүний хавьтлуудыг тусгараарлажээ. 

Өнөөдрийн байдлаар 696 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал хөнгөн 626, хүндэвтэр 62, хүнд 5, нэн хүнд 3 хүн байна.