"Miss Mongolia-2013” наадмын титмийн эзэн Н.Ануг загварынхан андахгүй сайн танина. ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологи, дизайны сургуулийг компьютер графикийн чиглэлээр сурч төгссөн бөгөөд өдгөө “Монгол Модель” агентлагт загвар өмсдөг юм. Тэрбээр “Говь” компанийн нүүр царай болж дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүнийг нь сурталчлах болсон төдийгүй загварын тайзнаа чамгүй олон амжилтуудыг гаргасан билээ. 

Мисс бүсгүй "жүжигчин" болжээ. Тэрбээр "Мөрөөдлийн театр" нээлтээ хийгээд удаагүй байгаа "Цаг өөр болжээ" инээдмийн шоу тоглолтонд оролцон тоглож байгаа гэнэ. 

Өдөр бүр тусгаар тогтнолын ордонд үзэгчдийн хүртээл болж буй уг жүжгийн үеэрх хөшигний ард Н.Ану ийнхүү сельфи хийжээ.

 

"Сайхан хамт олон, чадварлаг жүжигчидтэй хамтдаа" гэлээ.