Ж.Энхбаяр сайд гишүүдийн асуултад хариулахгүй "тойрч давхисаар" асуудлаа дэмжүүлж чадав
5 цагийн өмнө
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Уг хуулийн төслийг хүчингүй болгосноор импортын гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай шийдвэр хүчингүй болох юм.
2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталснаар улаанбуудайн дээд болон нэгдүгээр гурил, есөн нэр төрлийн мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэгдлийг гаалийн албан татвараас чөлөөлсөн. Гурилын импортын гаалийн албан татварыг чөлөөлсөнтэй холбоотойгоор хилийн боомтуудаар орж ирж байгаа гурилын хэмжээ эрс нэмэгдэж, жилийн эцсийн байдлаар 64.2 мянган тонн улаан буудайн гурил буюу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор 35.9 мянган тонн, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор 14.1 мянган тонн, Увс аймгийн Боршоо боомтоор 10.3 мянган тонн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт, Завхан аймгийн Арц, Суварга боомтоор 3.9 мянган тонн улаан буудайн гурилыг ОХУ-аас импортолсон байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: 2024 оны тавдугаар сард 1-р гурилын борлуулалтын үнэ хэд байсан бэ? Өнөөдрийн байдлаар хэд байгаа вэ?
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр: Үйлдвэрийн үнийг хэлье. 2024 оны тавдугаар сард "Алтантариа" гурил 1,630 төгрөг байсан бол 2025 оны дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар 1,500 төгрөг, "Улаанбаатар" гурил 2,100 төгрөг байсан бол одоо 2,050 төгрөг, "Өег" гурил 1,740 төгрөг байсан бол 1,610 төгрөг байна. Дунджаар 1,802 төгрөгөөс 1,638 төгрөг буюу нэгдүгээр гурил 9.1 хувиар буурсан дүнтэй байна. Энэ бол үйлдвэрийн үнэ шүү. Худалдаан дээр 30-40 хувийн нэмэгдэл үүсэж байгаа. Мөн үүнээс тээврийн зардал нэмэгдэж байгаа. Ингээд дотоодын нэгдүгээр гурил Улаанбаатарт 2,970 төгрөг, баруун бүсэд 2,696 төгрөгийн үнэтэй байх жишээтэй.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа. Гэхдээ хилийн дотор үнэтэй, гадна нь хямд байна гэдэг сонин шүү. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсноор гурилын үнэ буурах уу. Гурилын үйлдвэрүүдэд байнга төрийн дэмжлэг үзүүлдэг. Төрийн дэмжлэггүйгээр өөрсдөө ажиллаж чадахгүй болчих вий дээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр: Монгол Улсын хэмжээнд тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа есөн гурилын үйлдвэр байна. Хүчин чадлын ашиглалт 30 орчим хувьтай. 2019-2022 онуудад дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болсон. Импортын гурилыг гаалийн татвараас чөлөөлөх шийдвэрээс болж нэг жилийн хугацаанд дотоодын үйлдвэрлэлийн 40 хувиа импортын бараанд алдсан.
Бид улаанбуудайг хямд байлгана гэж хэлж чадахгүй. Япон улс будаагаа хамгаалдаг шиг бид улаанбуудайгаа хамгаалах ёстой.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Үндэсний үйлдвэрлэгч нэгдүгээрт байх ёстой юм уу хэрэглэгч нэгдүгээрт байх ёстой юу. Юунд найдаад гурилын үнэ өсөхгүй гэдэг хариулт өгч байна вэ. Би эсрэгээс нь харж байна. Ирэх долоо хоногоос иргэд үнэтэй гурил хэрэглэж эхлэх нь. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой, дотоод гурилаа үнэтэй ид гэдгийг иргэдэд яагаад тулгаад байгаа юм бэ.
Би үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй байгаа юм биш. Дэмжиж байна. Гэхдээ гурилын салбар чинь өнөөдөр халамжийн салбар болчихсон шүү дээ. Стратегийн бүтээгдэхүүн мөн. Гэтэл яагаад гурилын үйлдвэрүүд чинь иргэдээ бодохгүй байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөрүүд өнөөдөр бүгд дунд шатандаа очоод саармагжиж байгаа. Энэ бол үнэн. Сүүлийн гурван жилд 212 тэрбум төгрөгийг гурилын үйлдвэрүүдэд олгосон. Асуудал гарахаар тариаланчдыг урдаа бариад асуудлаа шийдүүлсний дараа тариаланчдыг тойргоос гаргаад хаячихдаг. Үүний оронд хөрснөө улсаас борддог болъё гэж орж ирсэн бол бодит зүйл болох байлаа.
Та хэвлэлд сүүлийн таван жилийн хугацаанд гурилын үнэ тогтвортой байгаа гэж худал яриад байсан. Дэлгүүр ороод харчих л даа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр: Би Үндэсний статистикийн хорооны улирал тутмын мэдээн дээр үнэ ярьж байгаа. Улаанбуудай, гурилыг стратеги, аюулгүй байдал, тогтвортой байдал гэж ойлгоод бүгдээрээ дэмжээд явмаар байна. Эцсийн бүтээгдэхүүн болгож байгаа 19-хөн нэр төрлийн бүтээгдэхүүн байна. Гурил, сүү, мах, зарим хүнсний ногоо гэхчлэн. Үүнийгээ хамгаалах ёстой.
УИХ-ын гишүүн Д.Батлут: Гурилын үнэтэй холбоотой асуудал дээр хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын судалгаа бий юу. Импортын гаалийн татварыг сэргээснээр гурилын үнэ өсөх үү. Монгол Улсад орж ирж байгаа мөн тариалж байгаа улаанбуудайн 241 дээжээс шинжилгээ авахад 30 гаруй хувь нь шаардлага хангаагүй гэж байна. Тэгэхээр хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготой чинь хэр нийцэж байна вэ. Төрөөс энэ салбарт дэмжлэг үзүүлдэг. Хэдэн төгрөгийн дэмжлэг үзүүлээд ямар үр дүн гарсан бэ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр: Гурилын чанар 2008 оноос хойш эрс сайжирсан. Дэлхийн хамгийн орчин үеийн төхөөрөмжөөр үйлдвэрлэлээ явуулдаг болсноос гурилын чанар хойд хөршийнхөөс ч илүү болсон. Дэмжлэгийн бүх тоог танд гаргаж өгч болж байна. Тэр дээжийн талаар би мэдэхгүй.
УИХ-ын гишүүн Д.Батлут: Дөрвөн минутад хариулт авах гэтэл тойруулаад давхичих юм сайд аа. Тодорхой хэдхэн зүйл асуухад дэвэн дэлхийн юм ярьсаар байгаад минутаа дуусгачих юм.
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: Өнгөрсөн хугацаанд гурил үйлдвэрлэлийн салбарт 212 тэрбум төгрөгийг дэмжлэг болгож үзүүлсэн байна. Тэгвэл импортын татварыг тэглэснээр жилийн хугацаанд газар тариалангийн салбарт ямар хэмжээний хохирол үүссэн талаар судалгаа хийсэн үү. Ер нь энэ салбарыг цогцоор нь хөгжүүлэх ямар шийдэл байгаа юм. Та нарт нарийвчилсан судалгаа алга. Энэ шийдвэрээс болоод ийм хэмжээний хохирол учирсан гэдэг тооцоолол байх ёстой.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр: Гурилын хэрэгцээний 51.1 хувийг дотоодын үйлдвэрээс, 49.9 хувийг импортын бүтээгдэхүүнээс хангаж байна гэдэг статистикийн мэдээлэл байна. Тэгэхээр энэ хэмжээний зах зээлийг гадаадад алдаж байна гэсэн үг.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авснаар санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх импортын гурилыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ.
Зочин · 5 цагийн өмнө
JARGAAN80955877XUSNG TSAGN
Зочин · 5 цагийн өмнө
SEKSY DYRTAI AXD XALYYN SEKSEER80955877
Зочин · 5 цагийн өмнө
SADARTLA SHAALGX DGRTAI ERD XUSLN XANGD SEKSDEED
Зочин · 5 цагийн өмнө
ANUSN80955877BOOBN VNZTAI GOE XXNO