Дэлхийн авъяаслаг, эрч хүчтэй залуу уран бүтээлчдийг дэмжих, бусад орны уран бүтээлчидтэй өрсөлдөх, туршлага солилцох боломжийг нээж өгдөг“Tiger Translate 2013” наадамУлаанбаатар хотноо эхэллээ.

Дэлхийд таашаагдсан “Tiger” брэндээс 7 дахь жилдээ зохион явуулж буйуг хөтөлбөр нь “Streets Graffiti”сэдвийн дор явагдах юм.  Уран бүтээлчид нь “Грандхаан Айриш паб” дахь “Tiger” брэндийн “Action House”-дбайрлаж наадам дуустал долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гаригуудад  уран бүтээлээрээ өрсөлдөх гэнэ.

Гудамжны граффити урлаг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн урлагийн төрөл бөгөөд Монголын залуусын хувьд ч хэдийнээ танил. Энэ удаагийн наадам“Streets Graffiti”чиглэлээр зохион байгуулагдаж буйгаараа онцлог. Ингэснээр илүү урлаг тал руугаа хувираад зогсохгүйуран бүтээлчдэд төрөлх их хотынхоо тоглож өссөн гудамжаа өөрсдийн эрч хүч энергиэр цэнэглэж, өөрчлөх боломж олгохыг зорьж байгаа юм.

Эрч хүч, их хотын хэмнэлийг мэдрүүлдэг “Tiger” брэндээс зохион явуулдаг энэхүү наадмын энэ жилийн онцлог нь  Улаанбаатар хотноо гудамжны урлагийн чиглэлээр 2 дахь удаагаа зохион явагдаж байгаа “Татум” наадмын уран бүтээлчид болох Францын уран бүтээлч Hое 2, Марио Аубуртин нар Tiger Translate 2013 хөтөлбөрт нэгдэх ба Францын Ди-Жэй “DJ No breakfast”, Германы Ди-Жэй “Kid Gringo” нар оролцож өөрсдийн шилдэг сэтүүдээс тоглоно.

Харин шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын урлагийн зөвлөлийн Хөгжлийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх дэд захирал O. Одгэрэл, Гудамжны граффити урлагийн төлөөлөгч уран бүтээлчС.Амгалан, “Монголиан Беверижс” компанийн Маркетингийн захирал Патси Лим нар ажиллах юм байна.

Ялагчийг 2013 оны 7 сарын 3-ны орой хаалтын арга хэмжээний үеэр үзэгчдийн өмнө туурвисан бүтээлээр нь дүгнэн тодруулах  юм. Ялагч маань уламжлал ёсоор “Tiger Translate-2013”,олон улсын наадамд зочлохоор Вьетнам улсын Хо Ши Минь хотыг зорих юм.

Ийнхүү “Tiger Translate”олон улсын наадам урлагийн хэн бүхэнд үргэлж нээлттэй байдаг ба Монголынхоо авъяаслаг уран бүтээлчдийнхээ уран бүтээлийг олон улсын хэмжээнд таниулан сурталчилдагаарааонцлогбилээ.

Та бүхнийг энэхүү наадамд хүрэлцэн ирэхийг урьж байна.