“Mr Bean” киногоороо та бидний танил болсон жүжигчин Рован Аткинсон 24 жил ханилсан эхнэр Санетрагаасаа салжээ. Хоёр хүүхдийн эцэг эх болсон тэднийг гэрлэлтийг Лондонгийн төв гэр бүлийн шүүх энэ сарын 10-ны өдөр цуцалсан болохыг “Sun” мэдээлж байна. 60 настай жүжигчин Рован Аткинсон 2014 оноос Лоусе Форд гэх залуухан бүсгүйтэй болзох болсноор гэр бүлээсээ тусдаа амьдрах болсон нь гэрлэлт цуцлах шалтгаан болжээ.

Рован Аткинсоны өврийг дулаацуулах болсон Лоусе Форд энэ жил 32 настай, хошиг шогийн жүжигчин ажээ. Ингээд жүжигчин эрийн залуухан амрагтайгаа зугаалж байсан зургуудаас хүргэе.